МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

2021.06.29
Боловсрол, Соёл, Шинжлэх Ухаан, Урлаг

О.Цогтгэрэл: Энэ хуулиар их, дээд сургуулийн захирлын томилгоонд дэвшил гарах уу

УИХ-ын чуулганы өнөөдрийн /2021.06.29/ нэгдсэн хуралдаан үргэлжилж байна. Хуралдаанаар  Боловсролын ерөнхий хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслийн хэлэлцэх эсэхийг хэлэлцлээ.

УИХ-ын гишүүн О.Цогтгэрэл: 

  1. Аливаа хуулийг шинэчилэхэд цаана нь байгууллагын харилцаанд очдог. Хэчнээн олон зүйл зарчим ярьсан ч удирдах зохион байгуулалтад зарчимтай, хараат бус тэр тусмаа улс төрөөс хараат бус байж чадаж байна уу? Санхүүжилтийн асуудал гэх хоёр зүйл гарч ирдэг. Их, дээд сургуулийн захирлын томилгоог энэ хуулиар яаж зохицуулж байна вэ? Одоо бол ТУЗ нэртэй баахан төрийн албан хаагчид орчихсон тэндээсээ 4 жил тутамд солигддог. Энэ томилгоог хэрхэн оруулж өгсөн бэ? 
  2. Санхүүгийн бие даасан байдлыг хэрхэн тусгасан бэ? Одоо бол улсаас санхүүжилтийн нэг оюутны төлбөрийг тогтоодог. Тэгэхээр хөрөнгөө босгохын тулд 300 оюутан авах бол 1000 оюутан авдаг. Ингэснээр чанаргүй боловсон хүчин гарч ирдэг. Тэгэхээр энэ сургалтын төлбөрийн асуудлыг хэрхэн зохицуулсан бэ?
  3. Их сургуулиудыг судалгааны их сургууль болгох гэх ойлголтын хүрээнд ямар ахиц дэвшил гарч байгаа вэ? Шинжлэх ухааны академийн харилцааг яаж шийдэж байгаа вэ? 

Түүний асуултанд БШУ-ны сайд Л.Энх-Амгалан хариулав. 

ШИНЭ МЭДЭЭ