МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

2021.06.30
Боловсрол, Соёл, спорт, залуучууд

Ё.Баатарбилэг: Мэргэжлийн боловсролын асуудлаа энэ хуулийн хүрээнд шийдэх ёстой

УИХ-ын чуулганы өнөөдрийн /2021.06.29/ нэгдсэн хуралдаан үргэлжилж байна. Хуралдаанаар  Боловсролын ерөнхий хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслийн хэлэлцэх эсэхийг хэлэлцлээ.

Хуулийн төсөлтэй холбогдуулан УИХ-ын гишүүд асуулт асууж, санал хэллээ. 

УИХ-ын гишүүн Ё.Баатарбилэг:

Энэ хуульд Боловсролын салбарт олон жил ярьж байсан асуудлууд орж ирсэн нь сайн. Нийгмийн бүхийл бүлгийн хүмүүсийн хэлэлцүүлэгт яригдаж байсан олон асуудал орж ирээгүй, өөр байдлаар тусгагдсан зарчмын асуудал байна. Ерөнхий боловсролыг 12 жил болгож байгаа гэх мэт зөрчилдсөн заалт байна.

Багш нартай хэлэлцүүлэг хийж байхад тэтгэврийн насыг 50-55 болгож өгөөч гэсэн санал их гарч байсан. Багш нарын цалин, урамшуулал гээд олон асуудал яригдаж байсан. Үүнийг ажлын хэсэг дээр яригдах байх аа. Мэргэжлийн боловсролын асуудлаа энэ хуулийн хүрээнд шийдэх ёстой. Монгол улсын сургалтын тогтолцооны гажуудал болоод байгаа. Хөдөлмөрийн байгууллага биш сургалтын байгууллага учраас энэ асуудлыг шийдэх хэрэгтэй байна. Албан болон албан бус сургалт гээд байдаг. Үүнийгээ ч гэсэн тодорхой болгох шаардлагатай.

ШИНЭ МЭДЭЭ