МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

2021.07.01
Боловсрол, Соёл, спорт, залуучууд

Б.Баатарбилэг: Энэ хуулийг Боловсролын хуульд нэгтгээд дахиж оруулж ирэх хэрэгтэй

УИХ-ын чуулганы өнөөдрийн /2021.07.01/ нэгдсэн хуралдаан үргэлжилж байна. Хуралдаанаар Мэргэжлийн боловсрол, сургалтын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн хэлэлцэх эсэхийг хэлэлцэж байна. 

УИХ-ын гишүүн Б.Баатарбилэг: 

Засгийн газрын 2 хууль концевийн зөрүүтэй орж ирлээ.Боловсролын ерөнхий хуульд ерөнхий боловсролын хэв шинж, бүх юм нилээн өөрчлөгдөөд ороод ирсэн. Мэргэжлийн боловсролын хууль одоогийнхоороо орж ирлээ. Миний хувьд Боловсролын салбар хариуцаж, Засгийн газрын гишүүнээр ажиллаж байсан хүний хувьд энэ боловсролын тогтолцооны нэг гажуудал гэж ажиглагддаг.

Боловсролын яаман дээр МСҮТ-ийн дүрэм, журам, зааврыг хамтарсан тушаалаар баталдаг. МСҮТ-ийг төгссөн хүүхдүүдийн гэрчилгээг БШУ-ны яам олгодог. Энд багш нар ажиллаж,хүүхэд, залуучууд суралцаж байгаа боловсролын байгууллага. Засгийн газар концевтын зөрүүтэй боловсролын 2 хуулийг 2 өөр яамнаас оруулж ирж байгаад гайхаж байна.

Энэ нь хэлэцэх боломжгүй болгож байна. засгийн газрын 2 сайд дахиж яриад Боловсролын хуулиндаа нэгтгээд явах хэрэгтэй. Энэ бол ашиг сонихолын зөрчилдөөнтэй хууль орж ирлээ. Гишүүд саналаа өгөхдөө анхаарч, Монголын боловсролыг зөв явуулахад анхаараарай.   

УИХ-ын гишүүн Ё.Баатарбилэг: МСҮТ нь хөдөлмөрийн байгууллага уу, боловсролын байгууллага уу?

ШИНЭ МЭДЭЭ