МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

2021.07.05
Хууль, эрх зүй

Б.Баттөмөр: Төрийн байгуулагууд өөрт байгаа мэдээллээ иргэдээс нэхдэг байдлыг хэрхэн зохицуулж байгаа вэ?

УИХ-ын чуулганы өнөөдрийн /2021.07.05/ нэгдсэн хуралдаан эхэллээ. Хуралдааны эхэнд Засгийн газраас 2021.05.19-ний өдөр өргөн мэдүүлсэн Нийтийн мэдээллийн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэхийг хэлэлцлээ.

Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асуулаа.

УИХ-ын гишүүн Б.Баттөмөр:

Нийтийн мэдээллийн тухай хуулийн төсөл орж ирж байна. 2011 онд батлагдаж 11 жил гаруй үйлчилж байна. Энэ хуулийг засах нилээн асуудал байгаа нь харагдаж байсан. 

Энэхүү хуулийн этгээд нь улсын нууцлалд хамаарахаас бусад бүх мэдээлэл авах эрхтэй гээд заасан байна. Энэ хуулийн төсөл 2010 онд батлагдсан ҮАБЗҮБаримтлал, 2016 онд батлагдсан Авилгалтай тэмцэх хөтөлбөр, Улсын бүртгэлийн хууль гэх мэт бусад хуулиудтайгаа хэр зэрэг авцалдаж байна вэ? Яагаад ийм асуулт тавьж байна гэхээр сүүлийн үед УИХ-д оруулж байгаа найруулга, чанар, хамрагдалт, шинэчлэл гээд олон асуудал дутуу дулимаг орж ирж байгаа. Жишээлбэл: Сая баталсан Хөдөлмөрийн хууль, Өршөөлийн хуульд маш их хэмжээний өөрчлөлтүүд орсон.

Ил тод байх мэдээллийн зохицуулалт байхгүйгээс зарим төрлийн байгууллагууд нууцад байх шаардлагагүй мэдээллийг нууцад хамжруулж, Үндсэн хуулиар олгогдсон эрхээ эдэлж чадахгүй байсаар байгаа. Үүнийг байгууллага хоорондын мэдээлэл солилцох энэ чиглэлд юу оруулж, ямар зохицуулалт хийж байна вэ?

Түүний асуултад ХЗДХ Яамны Хууль зүйн бодлогын газрын дарга П.Сайнзориг хариуллаа.

ШИНЭ МЭДЭЭ