МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

2021.07.05
Хууль, эрх зүй

Ё.Баатарбилэг: Эрдэнэс тавантолгой ТӨХК-ийн санхүү болон бусад гэрээ нууцын зэрэглэлд багтдаг уу?

УИХ-ын чуулганы өнөөдрийн /2021.07.05/ нэгдсэн хуралдаан эхэллээ. Хуралдааны эхэнд Засгийн газраас 2021.05.19-ний өдөр өргөн мэдүүлсэн Нийтийн мэдээллийн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэхийг хэлэлцлээ.

Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асуулаа.

УИХ-ын гишүүн Ё.Баатарбилэг:

Энэ дотор маш чухал мэдээлэл авах эрхүүдийг нээж өгч байна. Жишээ нь: Төрийн байгууллагуудын үйл ажиллагаа, тендэр худалдан авах ажиллагаатай холбоотой мэдээлэл авах эрхүүд, хар жагсаалт гээд нэг юм байдаг, байдаггүй. Тэрэнд нь ямар компаниуд ордог гээд, компаниудын эрх ашиг хөндөгддөг гэх мэт. Төрийн байгууллагуудын сул орон тооны асуудлууд байдаг. Нууж, дарж байгаад ах, дүү хамаатан саднаа томилдог гэдэг асуудлууд явж байдаг. Тэгэхээр энэ асуудлуудыг үнэхээр цэгцлэн, бүрэн хуульчилж чадаж байвал нэг дэвшил болох гээд байна. Үндсэндээ сүүлийн жилүүдэд сошиалаар л ажил явж, мэдээлэл авдаг болох гээд байна. Төрийн байгууллагууд сошиал дээр ийм мэдээлэл явж байна гээд шийдвэрээ өөрчилдөг. Ийм байлгахгүйн үүднээс төр, засгийн байгууллагууд иргэдээ бодит мэдээллээр хангах, иргэд нь бодит мэдээлэл авах байдал энэ хуулийн дагуу бүрэн хэрэгжинэ гэж үзэж байна.

ХЗДХ-ийн сайдаас асууя: УИХ-ын гишүүд ажлын хэсэгт орлоо гээд мэдээлэл авах гэхээр тодорхой хэсгийг нь энэ бол нууц гээд өгдөггүй. Эсвэл нууцын тэмдэгтэй юм ирүүлчихээд үүнийг та нар гаргаж болохгүй гэдэг. Жишээ нь Эрдэнэс-Таван толгой ХХК-ний нүүрсний гэрээ хийж байгаа байдал, санхүү үйл ажиллагааны зардалын асуудал энэ хуулиар нууцад орох уу, илд орох уу? Нийт мэдээлэл эрх хангагдах уу?

Жишээлбэл Эрдэнэт үйлдвэр гээд Төрийн өмчит компани бүх зарлага, ашиг нь улсын төсөв дээр мэдээллэгдэж, улсын төсөвтөө дахин хувиарлагдаад явж байдаг. Эрдэнэс Тавантолгой ХХК-ний ашиг, орлого нь төсвийн бус маягтай, бид ямар ч мэдээлэлгүй том компани байгаад байна. Яг адилхан хоёр компани нэг хэсэг нь тийм нууцлалтай юм шиг мэдээлэл нь олдохгүй маягаар яваад байна. Яг энэ хуулиар санхүүгийн гэрээ хэлэлцээр нь иргэдэд нээлттэй болж чадах уу?

Түүний асуултад ХЗДХ Яамны Сайд Х.Нямбаатар хариуллаа.
УИХ-ын гишүүн С.Баатарбилэг тодруулга хийлээ:

ШИНЭ МЭДЭЭ