МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

2021.07.06
Гадаад харилцаа

Н.Энхболд: БНСУ-ын Сөүл хотод буй консулын газрын хүчин чадлыг сайжруулах хэрэгтэй

УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны өнөөдрийн /2021,07,06/-ны хуралдаанаар “Америкийн Нэгдсэн Улсын Чикаго хотод Монгол Улсын Консулын газар нээн ажиллуулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцлээ.

Гишүүд хэлэлцэж байгаа асуудалтай холбоотой асуулт асуулаа.

УИХ-ын гишүүн Н.Энхболд:

АНУ-ын Чикаго хотод консулын газар байгуулахыг дэмжиж байна.Олон хүн амьдардаг, төрийн үйлчилгээ хангалттай авч чаддаггүй. Цаашдаа БНСУ-ын Сөүл хотод буй консулын газрын хүчин чадлыг сайжруулах хэрэгтэй. Ковид-19-ын үед ачаалалтай ажиллаж байгаа. Гадаад бодлоготой холбоотой асуудлыг мэдээлэхдээ анхаарах ёстой.

ШИНЭ МЭДЭЭ