2021.07.06
Эдийн засаг, Худалдаа
С.Ганбаатар: Эрүүл мэндийн 56 мянган ажилчид туйлдлаа, шаардлагыг нэн даруй шийдэж өг
УИХ-ын нэгдсэн чуулганы /2021,07,06/ өнөөдрийн хуралдаанаар “Монгол Улсын 2020 оны төсвийн гүйцэтгэл батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн хоёр дахь хэлэлцүүлгийг хэлэлцлээ.
Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асууж хариулт авлаа.
УИХ-ын гишүүн С.Ганбаатар:
Ерөнхийдөө 5,1 Их наяд төгрөгний зардал гаргаад МАН, Засгийн газар Ковид-19-ын өмнө бууж өглөө. Олон хүн амь насаа алдлаа. Юмны үнэ нэмэгдлээ, зарим нь 39 хувь нэмэгдсэн. Үүнд МАН, Ерөнхийлөгчийн мөрийн хөтөлбөрт цалин хөлсийн Инфляцийн төвшинтэй уялдуулж нэмнэ гэсэн. Энэ асуудлыг төсвийн зарлагын дэд хороон дээр ярьсан уу? Энэ хүмүүст хариуцлага тооцох дүгнэлт гарсан уу?
Эрүүл мэндийн салбарын ажилчдын дундаж цалин 639,000, улсын төсвийн дундаж цалин 1 сая 390 мянган гэж байгаа. Эрүүл мэндийн ажилчид талбай дээр жагсаал хийгээд 8 хонолоо. Яагаад энэ асуудлыг шийдэхгүй байгаа юм бэ? Эрүүл мэндийн 56 мянган ажилчид туйлдлаа.Энэ шаардлагыг нэн даруй шийдэж өг.
Түүний асуултад УИХ-ын гишүүн, Эрүүл мэндийн төсвийн зарлагын дэд хорооны дарга Б.Пүрэвдорж хариуллаа
УИХ-ын гишүүн С.Ганбаатар: