http 16

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

2021.07.06
Эдийн засаг, Худалдаа

Ц.Туваан: Эмч нарыг тангарагийн дарамтад оруулсаар байгаад өнөөдрийн нөхцөл байдалд хүргэсэн

УИХ-ын нэгдсэн чуулганы /2021,07,06/ өнөөдрийн хуралдаанаар “Монгол Улсын 2020 оны төсвийн гүйцэтгэл батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн хоёр дахь хэлэлцүүлгийг хэлэлцлээ.

Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асууж хариулт авлаа.

УИХ-ын гишүүн Ц.Туваан: 

2020 оны гүйцэтгэл дээр стратегийн орд бүхий томоохон ашигт малтмалын тусгай зөвшөөрөл эзэмшдэг төрийн өмчит аж ахуй нэгжүүдийн жилийн мөнгөн урсгал, жилийн төлөвлөгөө хэрхэн, яаж тусдаг вэ? Туссан зүй байна уу? Хууль эрх зүйн ямар зохицуулалт байгаа вэ? Эрүүл мэндийн яамны төсвийн гүйцэтгэл хэдэн хувьтай гарсан бэ? Илүү цагийн нэмэгдэл хэдэн төгрөг болсон бэ? Эмч нарын суултын асуудал их яригдаж байна.

УИХ-аас баталсан 1 сарын 01-ээс хэрэгжиж байгаа хууль Эрүүл мэндийн салбарт хэрэгтэй гэхдээ амьдралд хэрэгжихгүй байна. Нийслэлд хэрэгжиж байж магадгүй хөдөө орон нутагт огт хэрэгжихгүй байна. Гадаа суулт хийж байгаа хүмүүс 2-3 дахин цалингаа нэмье гэж байгаа. Энэ удаагийн тодотгол дээрээ энэ талаар ярилцая. Гадаа сууж байгаа хүмүүс дээр хариуцсан хүмүүс яагаад очиж уулзахгүй байгаа юм бэ? Эмч нарыг тангаргийн дарамтад оруулсаар байгаад өнөөдрийн нөхцөл байдалд хүргэсэн. УИХ-ын дарга энэ нөхцөлд анхаарлаа хандуулаарай.     

Түүний асуултад УИХ-ын гишүүн, Эрүүл мэндийн төсвийн зарлагын дэд хорооны дарга Б.Пүрэвдорж хариуллаа.

УИХ-ын гишүүн Ц.Туваан:

ШИНЭ МЭДЭЭ