http 16

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

2021.07.06
Барилга, Хот байгуулалт

Ц.Туваан: Газар нутгийн хилийн асуудалд нийслэл дээрэлхүү хандсан

УИХ-ын чуулганы өнөөдрийн /2021.07.05/ нэгдсэн хуралдаан үргэлжилж байна. Хуралдаанаар Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотын эрх зүйн байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хууль, Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцэж байна.

Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асууж хариулт авлаа.

УИХ-ын гишүүн Ц.Туваан:

Нийслэлийн эрхзүйн байдлын тухай хуульд хүлээлт их байгаа. Дэвшил гарна гэж харж байна. үүнд замын түгжрэлтэй холбоотой тодорхой ямар шийдэл гаргаж байгаа вэ? гэдгийг тодорхой хариулж өгөхийг хүсэж байна. Замын түгжрэлд замын хөдөлгөөний төвд мэргэжлийн хүмүүсийг ажиллуулж тусад нь мониторинг хийдэг баг гаргаж болохгүй юу? 

Нэлээн хуучинсаг байдлаар зөнд нь хаяад хотын түгжрэл зам аа алдсан. Өмнө нь хийж байсан замын бүтээн байгуулалтууд буюу Налайхын зам анхаарал татаж байсан. Энэ замыг хийж дуусгасан гэж болохгүй. Хашлага, гэрэлтүүлэг, гарц гээд олон асуудал дутуу байгаа. Үүнийг гүйцээхэд анхаарч өгөөрэй. 

Газар нутагтай холбоотой асуудал их байгаа. Үүнтэй холбоотой маш их гомдол ирдэг. Хойноос ирээд хот минийх, хотод ирээд хонь минийх гэдэг шиг Нийслэлийн хүн ам олноороо асуудалд түрэмгий дээрэмгүй ханддаг. Хамгийн сүүлийн жишээ Төв аймгийн Сэргэлэн сумын нутгаас 22 мянган га төсөл хэрэгжүүлэх хэлбэрээр авна гэж шийдвэр гаргасан. 

Нутгийн иргэд бухимдалтай байгаа. УИХ-аас сонгогдсон гишүүд байнгын хорооны хурал дээр санал хэлсэн ч дэмжигдээгүй. Зөвхөн Сэргэлэн сум биш. Эрдэнэ сумаас 64 мянган га газрын маргаантай асуудал байгаа. Баян, Алтанбулаг, Баянчандмань, Батсүмбэр гээд олон сумдад хилийн цэс, газар нутгийн маргаан байгаа.Энэ сумдад амьдарч байгаа малчид, иргэд эрх ашиг хөндөгдөж байна. 

ШИНЭ МЭДЭЭ