МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

Эмч, эмнэлгийн ажилтнуудын цалинг нэмэхийг шаардаж байна
2021.07.07
Эрүүл мэнд

Эмч, эмнэлгийн ажилтнуудын цалинг нэмэхийг шаардаж байна

Эмч, эмнэлгийн ажилтнуудын цалинг нэмэгдүүлэхийг шаардаж талбай дээр суулт зарлаж байгаа эмч нарын төлөөллийг УИХ-ын гишүүн Ц.Туваан  С.Ганбаатар нар хүлээн авч уулзлаа.

Тэдний санал бодлыг сонсож, шаардлагыг нь дэмжиж буйгаа илэрхийллээ. Суулт зарлаж байгаа эмч нар эмч, эмнэлгийн ажилтны цалинг улсын дундаж буюу 1 сая 390 мянгад хүргэх, Ковидын хуулийн 7.1.32 заалтад заасан нөхөн олговрыг олгох, эрсдлийн даатгалд даатгуулах гэсэн гурван зүйл бүхий шаардлага тавьж байгаа юм.

Монголын эрүүл мэндийн ажилтны Үйлдвэрчний эвлэлийн холбооны дарга Х.Ариунаа: “Эмч нарын цалинг хоёр дахин нэмэх ёстой. Хэрвээ цалинг нэмэхгүй бол хуульд заасан ажлын байрандаа халдвар авсан тохиолдолд гурав дахин нэмэгдүүлж олгох ёстой нөхөн олговрыг Засгийн газраас нэхэмжилнэ” гэв. Эмч нарын цалинг нэмэгдүүлэх асуудлыг бид дэмжиж буйгаа илэрхийлж, цаашид  шаардлага тавьж ажиллана гэдгээ илэрхийллээ.

ШИНЭ МЭДЭЭ