2021.07.07
Эдийн засаг, Худалдаа

Ц.Туваан: Эрүүл мэндийн салбарын иргэдээ дэмжиж, тэдний шаардлагын шийдэх хэрэгтэй

УИХ-ын чуулганы өнөөдрийн /2021.07.07/ нэгдсэн хуралдаан үргэлжилж байна. Хуралдаанаар Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хэлэлцлээ.

Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асууж хариулт авлаа.

УИХ-ын гишүүн Ц.Туваан: 

Бид нөхцөл байдлыг зөв үнэлж, ач холбогдлын дарааллаар эрэмбэлж асуудлаа оруулж ирэх хэрэгтэй байна. Коронавирус Монгол улсыг бүхэлд нь хамарсан хүнд нөхцөлд байна. Үүнтэй зэрэгцээд эрүүл мэндийн салбарын ҮЭ Сүхбаатарын талбайд суулт зарлаад 9 хоног үргэлжилж байна. Үндсэндээ цалингаа 2 дахин нэмэх асуудал оруулж ирүүллээ. Энэ нөхцөлийн боломж бүрдэж байгаа. Бид энэ асуудалд шийдвэрт хүрч чадах юм бол одоо хэлэлцэж байгаа Төсвийн тодотголыг буцаагаад төсвийн тодотгол дээр улсын болон яамдын төсөв мөн НДС-ийн асуудал орж ирж байгаа асуудлыг шийдэх боломжтой юм.

Өчигдөр энэ суулт хийж байгаа хүмүүстэй АН-ын бүлгийн гишүүд болон зарим нэр бүхий гишүүд уулзсан. НББХ-ны дарга, Эрүүл мэндийн сайд уулзаж хоёр талт хэлцэл хийгээд дууссан. Энэ асуудлыг хаврын чуулган дуусахаас өмнө шийдэх хэрэгтэй байна. Хүнд нөхцөлд ажиллаж байгаа 30 гаруй мянган эрүүл мэндийн салбарын хүмүүсийнхээ цалинг нэмье. Моринд ташуур,хүнд урам гэдэг. Энэ асуудлыг хойшлуулахгүй шийдэхээс өөр зам үлдээгүй. 

Ц.Туваан: Анхан шатны байгууллагынхан сөхөрч уналаа 

    

ШИНЭ МЭДЭЭ