МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

УИХ-ын гишүүн Б.Баярсайханд Завхан аймгийн багш нар талархлаа илэрхийллээ
2021.08.04
Боловсрол, Соёл, Шинжлэх Ухаан, Урлаг

УИХ-ын гишүүн Б.Баярсайханд Завхан аймгийн багш нар талархлаа илэрхийллээ

Завхан аймгийн 24 сумын ерөнхий боловсролын сургуулийн англи хэлний багш нар УИХ-ын гишүүн Б.Баярсайханд талархал илэрхийлжээ.

Б.Баярсайхан гишүүний санаачилгаар Монгол дахь Австралийн Элчин сайдын яам, Завхан аймгийн Боловсрол соёл урлагийн газар, Австрали улстай хамтран зохион байгуулсан Завхан аймгийн 24 сумын ерөнхий боловсролын сургуулийн англи хэлний багш нарын мэргэжлийн ур чадварыг дээшлүүлэх сургалт явуулжээ. Англи хэлний багш нарын мэргэжлийн ур чадварыг дээшлүүлэх уг сургалтанд нийт 34 багш хамрагдсан аж.

Гадаадын их дээд сургуульд сурах, Олон улсын англи хэлний IELTS-н шалгалтад бэлтгэх 3 сарын онлайн сургалтыг Австрали улсын Мелборн хотын олон улсын мэргэшсэн англи хэлний багш Guenter Brook удирдан явуулсан бөгөөд багш нар мэргэжил, арга зүй, мэдээллийн технологийн чадваруудаа хөгжүүлэхээс гадна тухайн орны ёс заншил, соёлоос суралцан, цаашид суралцагчдаа IELTS-н шалгалтад бэлтгэх боломж бүрдсэн юм.

ШИНЭ МЭДЭЭ