МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

УИХ-ын гишүүн Ц.Туваан тойрогтоо ажиллаж байна
2021.08.24
Орон нутгийн хөгжил

УИХ-ын гишүүн Ц.Туваан тойрогтоо ажиллаж байна

Тэрээр намрын тэргүүн сарын шинийн гурваны билэгт сайн өдөр Зуунмод хотдоо ажиллаж Төрийн дээд одон медаль гардууллаа.

Мөн Төв аймгийн Батсүмбэр сумын сүү бэлтгэн нийлүүлэгчдийн "Үдлэгшим" агро хоршооны нээлтэд оролцлоо. Энэхүү хоршоо маань нийт 11 өрхийн 22 гишүүнчлэлтэйгээр байгуулагдаж үнээний цэвэр сүүг Витафит милк ХХК-д гэрээлэн борлуулах юм. Ингэснээр хоршооны гишүүд болон Үдлэг багийн малчин фермерүүд бэлтгэсэн сүүгээ эдний хоршоог түшиглэн байгуулсан сүү хүлээн авах хөргөлттэй цэгт шууд болуулах боломжтой болж байгаа. Витафит милк ХХК энэхүү хоршооны бэлтгэн нийлүүлэх сүүг тогмол өндөр ханшаар худалдан авч фермерүүдийг дэмжих юм байна.

Төв аймгийн Сэргэлэн сумын Засаг даргын тамгын газраас "Хүний хөгжил-эрүүл мэндийг дэмжих" уриатай жилийн хөтөлбөр зарлажээ. Тус хөтөлбөрт зориулсан нээлттэй өдөрлөгт оролцлоо. Бас Төв аймгийнхаа сумдад ажиллаж байна. Лүн сумын өрхийн үйлдвэрлэгч Л.Оюунбат эгчийнд зочилж тарьж буй ногоо бүтээгдэхүүний талаар сайхан яриа өрнүүллээ. Мөн хөдөлмөр зүтгэлээ үнэлүүлэн Төрийн одон медаль хүртсэн Лүн,Өндөрширээт, Эрдэнэсант сумын зарим иргэдэд шагналыг нь гардуулан өгөв. Түүнчлэн иргэдийг төлөөлөн ажилласан 1 жилийн хугацаан дахь ажил үйлсээ ярилцаж, цаашид сум орон нутгийн хөгжил, иргэдийн аж амьдралыг сайжруулахад анхаарах зүйлс гээд иргэдээсээ захиа даалгаварууд авлаа.

ШИНЭ МЭДЭЭ