Ж.Батсуурь гишүүн Сүхбаатар аймагт ногоон байгууламж нэмэгдүүлэх талаар анхаарч 100 гаруй сая төгрөгийг шийдэж өгчээ
2021.08.25
Орон нутгийн хөгжил

Ж.Батсуурь гишүүн Сүхбаатар аймагт ногоон байгууламж нэмэгдүүлэх талаар анхаарч 100 гаруй сая төгрөгийг шийдэж өгчээ

Гишүүн  аймаг, сумдад ногоон байгууламж хөгжүүлэх бүрэн боломжтой талаар өөрийн цахим хуудаснаа мэдээлэл оруулжээ.

Тэрээр,

Мөнххаан сумын цэцэрлэгт хүрээлэн цэвэрхэн, цэгцтэй юм. 
Мод тарьж, арчилж ургуулах нь миний хобби гэж хэлж болно. Болж л өгвөл мод, бут тарьж орчноо ногооруулах, хог хаягдалгүй байхыг дадал болгож, үүнийгээ үлгэрлэхийг хичээдэг.
2012 оноос Баруун-Урт хотыг ногоон хот болгон хөгжүүлэх зорилтын хүрээнд 20 мянган мод тарьж, арчлалт хамгаалалтыг холбогдох газрууд хариуцан ажиллаж байсан. Энэ ажил хэдэн жил орхигдож, ургалт сайтай байсан моддын 50 орчим хувь нь зөв бодлого хэрэгжүүлээгүйн улмаас хүн, малын хүчин зүйлээс шалтгаалан устсанд харамсаж явдаг юм. Энэ жил аймагт ногоон байгууламж нэмэгдүүлэх талаар анхаарч 100 гаруй сая төгрөгийг шийдэж, орон нутгийн зүгээс бодлогоор дэмжин нөхөн тариалалтаар мод нэмж тарин ургалт 70-80 хувьтай байгаа мэдээг сонслоо. Холбогдох газрууд усалгаа, арчилгааг сайн хийгээд аймгийн төвөө тойрсон ногоон төгөлтэй болох боломжтой.
Сумд ч энэ жишгээр мод бут бүхий цэцэрлэгт хүрээлэн байгуулж, иргэд амарч зугаалах, дасгал хөдөлгөөн хийх, чөлөөт цагаа өнгөрүүлэх орчин нэмэгдэж байгаа нь сайшаалтай.

хэмээн бичсэн байна.

ШИНЭ МЭДЭЭ