МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

Ц.Туваан гишүүн Баян, Зуунмод сумдад ажиллалаа
2021.08.25
Орон нутгийн хөгжил

Ц.Туваан гишүүн Баян, Зуунмод сумдад ажиллалаа

Тэрээр Төв аймгийнхаа Эрдэнэ, Баянжаргалан сумдад ажиллан иргэдтэй уулзаж, хөдөлмөр зүтгэлээрээ манлайлсан зарим хүмүүст Төрийн дээд одон медалийг нь гардуулан өглөө.

Сумдад ажиллах үеэрээ орон нутгийн хөгжил, нутгийн өөрөө удирдах байгууллага, түүнийг хөгжүүлэх, малчин түмний ахуй амьдралд дэмжлэг болох хууль тогтоомжийн талаар санал солилцлоо. Мөн Баян, Зуунмод сумдад ажиллаж БОГДХАН төмөр замын бүтээн байгуулалтын нээлтийн шав тавих ёслолд оролцлоо.


Уг төмөр зам нь Рашаант өртөөнөөс Богдхан уулын урдуур тойрч, Мааньт өртөөтэй холбогдох бөгөөд Төв аймгийн Алтанбулаг, Баян, Сэргэлэн сум, Улаанбаатар хотын Баганхангай, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн газар нутгийг дамжин нийт 135.8 км үргэлжлэх зургаан зөрлөг, гурван өртөө бүхий үндэсний хэмжээний томоохон бүтээн байгуулт юм.

Хөшигийн хөндийн олон улсын нисэх буудал, үүнийг дагасан үйлдвэрлэл, үйлчилгээний салбар хөгжин, Шинэ Зуунмод, Майдар хотууд байгуулагдаж, Богдхан төмөр зам тавигдан, энэхүү шинэ хотууд, дэд бүтцийн зангилааг түшиглэсэн эдийн засгийн чөлөөт бүс, тээвэр логистикийн олон улсын төв байгуулагдах суурь нөхцөл бүрдлээ.

ШИНЭ МЭДЭЭ