Нийгмийн ажилтнуудыг зөөврийн төхөөрөмжөөр хангалаа
2021.08.23
Хүн ам, Нийгмийн хамгаалал, Хөдөлмөр

Нийгмийн ажилтнуудыг зөөврийн төхөөрөмжөөр хангалаа

Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар Сонгинохайрхан дүүрэгтээ ажиллалаа.

Тэрээр Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд А.Ариунзаяагийн хамт  Японы засгийн газрын санхүүжилтээр НҮБ-ийн Хөгжлийн хөтөлбөрийн хүрээнд хэрэгжүүлсэн Ковид-19  халдварын үед зорилтот бүлгийн иргэдэд нийгмийн хамгааллыг шуурхай үзүүлэх, гэр бүл, хүүхдийн хүчирхийллийг бууруулах зорилгоор хэрэгжүүлсэн төслийн үр дүнгийн талаар сонслоо.

Төслийн хүрээнд улсын хэмжээнд ажиллаж буй бүх нийгмийн ажилтнуудыг таблет болон хурууны хээ уншигчаар бүрэн хангажээ. Сонгинохайрхан дүүргийн тухайд хороодын хөгжлийн нийгмийн ажилтан болон, халамжийн нийгмийн ажилтнуудыг таблетаар бүрэн хангажээ.

Ингэснээр нийгмийн ажилтнууд ажлаа цахимаар хийж, цаг хугацаа зардал хэмнэх боломжтой болж байна. Хамгийн гол нь нийгмийн хамгааллын үйлчилгээ хэнд илүү хэрэгтэй байна, хүүхдийн хүчирхийллийг хэн хаана үйлдээд байна гэдэг мэдээлэл нэгдсэн нэг баазад төвлөрөх давуу талтай.

ШИНЭ МЭДЭЭ