МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

УИХ-ын гишүүн Б.Жаргалмаа UNESCO Хүйн радиогийн хэлэлцүүлэгт оролцлоо
2021.08.26
Гадаад харилцаа

УИХ-ын гишүүн Б.Жаргалмаа UNESCO Хүйн радиогийн хэлэлцүүлэгт оролцлоо

Тэрээр UNESCO Хүйн радио /community media/-ийн асуудлаарх Бүсийн бодлогын яриа хэлэлцүүлэгт оролцож, Монгол Улсын хүйн радиогийн хөгжил, нөхцөл байдал, тулгамдсан асуудлын талаар үг хэллээ.

Монгол Улсын 1.5 сая кв. км хавтгай дөрвөлжин уудам газар нутагт 3.4 сая гаруй хүн оршин суудаг. Засаг захиргааны хувьд нийслэл Улаанбаатар хотоос гадна 21 аймаг, 330 сумтай. Монголд өнөөдөр үндэсний болон угсаатны цөөнх давамгайлан оршдог баруун дөрвөн аймгийн 9 суманд НҮБ-ын Хүний итгэлцлийн сан (UN Human Trust Fund), ЮНЕСКО-ийн тусламжтай байгуулагдсан 9 хүйн радио ажиллаж байна. Хүйн радио бүхий алслагдсан сумдад ажиллаж буй дунджаар 3000, хамгийн дээд тал нь 8,000 хүнтэй, нийтдээ 9790 орчим өрхөд үйлчилгээ үзүүлж байгаа бөгөөд үйл ажиллагаагаа эхлээд 10 жил болох гэж байна.

ШИНЭ МЭДЭЭ