Х.Нямбаатар "Бид энэ тал дээр дахиж алдаа гаргаж болохгүй"
2021.09.03
Уул уурхай, Ашигт малтмал

Х.Нямбаатар "Бид энэ тал дээр дахиж алдаа гаргаж болохгүй"

“Оюу толгой ордын ашиглалтад Монгол улсын эрх ашгийг хангуулах тухай” Улсын Их Хурлын 2019 оны 92-р тогтоолыг хэрэгжүүлэх ажлыг удирдан зохион байгуулах, Оюу толгой төслийн гаднын хөрөнгө оруулагч талтай хэлэлцээ хийх, төслийг тохирох, эцэслэсэн хувилбарыг Засгийн газрын хуралдаанд танилцуулах үүрэг бүхий Монгол Улсын Ерөнхий сайдын 2021 оны 45 дугаар захирамжаар байгуулагдсан Ажлын хэсгийн хуралдаан ХЗДХЯ-ны хурлын танхимд боллоо. 

Өнөөдөр Оюу толгой төслийн гадны хөрөнгө оруулагч талтай хэлэлцээ хийх, төслийг тохирох, эцэслэсэн хувилбарыг Засгийн газрын хуралдаанд танилцуулах үүрэг бүхий ажлын хэсгийг хуралдуулж, Рио Тинто компаниас Ерөнхий сайдад ирүүлсэн албан захидлыг ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар дэлгэрэнгүй танилцууллаа.

Х.НЯмбаатар: Хөрөнгө оруулагч талаас түншлэлээ улам бэхжүүлэх саналыг хүргүүлээд байгаа. Харин ажлын хэсгийн гишүүдийн дийлэнх нь уг асуудалд нухацтай хандах шаардлагатайг онцолж байна. Бид энэ тал дээр дахиж алдаа гаргаж болохгүй.

ШИНЭ МЭДЭЭ