МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

Төрийн дээд одон медаль гардууллаа
2021.09.03
Боловсрол, Соёл, спорт, залуучууд

Төрийн дээд одон медаль гардууллаа

Тулгар төрийн 2230 жил, Их Монгол Улс байгуулагдсаны 815 жил, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 110 жил, Ардын хувьсгалын 100 жил, Эрдэнэт хотын 45 жилийн ойг тохиолдуулан төрийн дээд одон медаль гардууллаа.

Хөдөлмөрийн хүндэт медалиар “Эрдэнэт Булганы ЦТС” ТӨХК-ийн ахлах эдийн засагч С.Нямсүрэн, Барилга хот байгуулалтын яамны “Тэргүүний барилгачин” цол тэмдгээр Зэвсэгт хүчний 110 дугаар ангийн захирагч, хурандаа Ц.Амарсайхан, Б.Буянтогтох, М.Эрдэнэчимэг нарын зургаа,  “Нийтийн аж ахуйн тэргүүний ажилтан” цол тэмдгээр Б.Алтанцэцэг нарын дөрвөн хүнийг шагналаа.

Мөн Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны “Хөдөө аж ахуйн тэргүүний ажилтан”-аар С.Шаравжамц, Д.Идэртүвшин нарын 11, “Жуух бичиг”-ээр Ц.Нарантуяа, П.Пүрэвжаргал нарын 20 хүнийг  шагнасан юм.

Эрчим хүчний яамны “Тэргүүний ажилтан” цол тэмдгээр А.Цэрэннадмид, Д.Нансалмаа нарын 17 хүнийг шагнаж, шагналыг УИХ-ын гишүүн Д.Батлут, аймгийн Засаг дарга С.Батжаргал, Засаг даргын орлогч М.Түмэнжаргал нар гардууллаа. 

ШИНЭ МЭДЭЭ