МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

Дөрвөн сумын алслагдсан багийн малчид гар утас, интернэт ашиглах боломжтой боллоо
2021.09.06
Орон нутгийн хөгжил

Дөрвөн сумын алслагдсан багийн малчид гар утас, интернэт ашиглах боломжтой боллоо

Манай улсад үүрэн холбооны нэг биш компани үйл ажиллагаа явуулдаг ч тэр бүр тэгш хүртээмжтэй байж чаддаггүи. Ялангуяа хөдөөгийн, алслагдсан газарт нутагладаг малчид утасны сүлжээгүйн улмаас харилцаа холбооны гачаалд амьдарч байгаа. 

Энэ байдлыг сайжруулах ажлууд ээлж дараатай хийгдэж байна. Ердөө хэдхэн хоногийн өмнө Нарийнтээл сумын Өндөрхөмөг, Шарга багт үүрэн холбооны сүлжээний өргөтгөл ашиглалтанд орсон бол өнөөдөр Хужиртын Дулааны урд энгэрт “Мобиком”-ын антеннтай боллоо.

Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газрын харьяа Бүх нийтийн үйлчилгээний үүргийн сан, “Мобиком” корпораци хамтран “Хөдөө орон нутгийн алслагдсан сумын багт хөдөлгөөнт холбооны үйлчилгээ хүргэх төсөл” хэрэгжүүлж буй юм. 

Уг төслийн хүрээнд 390 гаруй сая төгрөгийн санхүүжилтээр Хужирт сумын үүрэн холбооны сүлжээний өргөтгөлийг богино хугацаанд барьж байгуулснаа өнөөдөр нээлтийг нь хийж албан ёсоор ашиглалтанд орууллаа.  Энэхүү өргөтгөлийг хийснээр Хужиртын Дулаан хайрхан орчмоор хязгаарлагдахгүй Өлзийт, Есөнзүйлийн хойд, Хархорины урд хэсгийн малчид сүлжээтэй болж байгаа. 

Зөвхөн гар утасны сүлжээ ч биш 3G технологиор интернэтэд холбогдон хүүхдүүд цахимаар хичээл номоо хийх, малчид цаг агаарын мэдээ, мал мах, түүхий эдийн ханш гээд хэрэгтэй мэдээллээ цаг алдалгүй авах боломж бүрдэж буй билээ.

Хөдөөгийн малчдад тулгамдсан асуудлыг шийдвэрлэх санал хүсэлтийг хүлээн авч нааштайгаар шийдвэрлэж өгдөг Харилцаа холбоо мэдээллийн технологийн газар, Бүх нийтийн үйлчилгээний үүргийн сангийнханд болон өргөтгөлийн ажлыг 2 сарын хугацаанд шуурхай гүйцэтгэсэн  Мобиком корпорацид талархал илэрхийлье.

 хэмээн гишүүн өөрийн цахим хуудаснаа мэдээллээ.

ШИНЭ МЭДЭЭ