Дорноговь аймгийн оюутан, суралцагчдад сургалтын санхүүгийн дэмжлэг үзүүлэх тэтгэлэгт хөтөлбөр зарлалаа
2021.09.07
Боловсрол, Соёл, спорт, залуучууд

Дорноговь аймгийн оюутан, суралцагчдад сургалтын санхүүгийн дэмжлэг үзүүлэх тэтгэлэгт хөтөлбөр зарлалаа

Дорноговь аймгийн оюутан, суралцагчдад сургалтын санхүүгийн дэмжлэг үзүүлэх тэтгэлэгт хөтөлбөр зарлагдлаа. 

Дорноговь аймгийн Нутгийн зөвлөл болон тус аймгаас УИХ-д сонгогдсон Б.Дэлгэрсайхан гишүүний зүгээс аймгийнхаа зорилтот бүлгийн оюутан, суралцагчдад зориулан сургалтын санхүүгийн дэмжлэг үзүүлэхээр уг тэтгэлэгт хөтөлбөрийг эхлүүлж буй аж. 

Тэтгэлэгт хамрагдахыг хүсэгчид дээрх анкетийг бөглөж илгээнэ үү 

Хөтөлбөрийн зорилго нь:

- Сургалтын төлбөрийн дэмжлэг шаардлагатай зорилтот бүлэгт хамаарах, идэвхтэй, сурлага сайтай, манлайлагч суралцагчдыг дэмжинэ.

- Дорноговь аймаг аж үйлдвэрийн бүс нутаг болж байгаатай холбогдуулан эрэлттэй мэргэжлээр чадварлаг боловсон хүчин бэлтгэнэ.

- Эргэж сум, орон нутагтаа ажиллана.

ТЭТГЭЛГИЙН ХЭМЖЭЭ: 1,000,000 /нэг сая төгрөг/

- Их, дээд сургуулийн төлбөр ямар байхаас үл хамааран ТЭТГЭЛГИЙН ХЭМЖЭЭ ӨӨРЧЛӨГДӨХГҮЙ.

2020-2021 ОНЫ ХИЧЭЭЛИЙН ЖИЛД:

а/ Барилгын инженер /дулааны, цахилгааны/

б/ Уул уурхайн инженер /металлургийн, баяжуулагч, үйлдвэрийн тоног төхөөрөмжийн механик, цахилгааны/

/2021-2022 оны хичээлийн жилд БАКАЛАВРЫН ТҮВШНИЙ 10 ОЮУТАН хамрагдана/

ТЭТГЭЛЭГТ ТАВИГДАХ ШААРДЛАГА:

Нийтлэг шаардлага:

- Улсаас сургалтын тэтгэлэгт хамрагдсан тохиолдолд тэтгэлгийг давхардуулж олгохгүй.

- Сурсан зүйлээ орон нутагтаа, нийгмийн сайн сайхны төлөө, аймгийн хөгжлийн төлөө зориулах чин сэтгэлтэй, хариуцлагатай, эерэг хандлагатай суралцагч байна.

- Дорноговь аймгийн харьяат /5 дээш жил амьдарсан/, Дорноговь аймагт Ерөнхий боловсролын сургуулийг төгссөн байна.

- Монгол Улсын магадлан итгэмжлэгдсэн дотоодын Их, дээд сургуулийн бакалаврын түвшний суралцагч байна.

- Их дээд сургуулиа төгсөөд ЭРГЭЖ НУТАГТАА 4 ЖИЛ ажиллах шаардлагатай.

- Суралцах чиглэлээрээ томоохон олимпиад, уралдаан тэмцээн, нутгийн болон нийгмийн сайн сайхны төлөөх ажилд оролцож байсан бол давуу тал болно.

Тусгай шаардлага:

- Их дээд сургуулийн 1 –р дамжаанд элсэж байгаа оюутан нь Ерөнхий боловсролын гэрчилгээний голч дүн 80 ба түүнээс дээш хувь байна.

- ЭЕШ дүнгийн хэмжээст оноо математик, физик, химийн хичээлээр 550 онооноос дээш байна.

- Хэрэв оюутан бол сурлагын голч дүн 3.0 буюу түүнээс дээш байна.

БҮРДҮҮЛЭХ БИЧИГ БАРИМТЫН ЖАГСААЛТ:

1. Хүсэлт гаргах анкет /загварын дагуу/

2. Тэтгэлэг хүсэгчийн өргөдөл /батлан даагчийн хамт гарын үсэг зурна/

3. Оршин суугаа багийн ам бүлийн тодорхойлолт

4. Томоохон олимпиад, уралдаан тэмцээн, нутгийн болон нийгмийн сайн сайхны төлөөх ажилд оролцож байсан, амжилтыг гэрчлэх бичиг баримтын хуулбарууд

5. Монгол хэл дээр “НУТГИЙНХАА ХӨГЖИЛД ОРУУЛАХ МИНИЙ ХУВЬ НЭМЭР” сэдвээр А4 цаасны 1 нүүр эссэ бичих. /Эссэ нь үг үсгийн алдаагүй, гар бичмэлээр бичсэн байх/.

6. Иргэний үнэмлэхний хуулбар

7. Сургалтын төлбөрийн дэмжлэг шаардлагатайг тодорхойлсон холбогдох бичиг баримтууд:

- Өрхийн орлогын тодорхойлолт:

- Эцэг, эх, асран хамгаалагчийн ажлын газрын цалингийн тодорхойлолт,

- Тэтгэвэр авагч бол тэтгэврийн дэвтрийн хуулбар,

- Эрхэлсэн ажилгүй бол харьяа баг, хорооны тодорхойлолт, халамжийн дэвтрийн хуулбар, халамжийн газрын тодорхойлолт

- Малчин өрх бол мал тооллогын А дансны хуулбар,

- Хувиараа бизнес эрхэлдэг бол нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар/

8. Их, дээд сургуулийн 1-р дамжаанд суралцагчийн хувьд:

- Ерөнхий боловсролын гэрчилгээний хуулбар,

- ЭЕШ-ын онооны хуудасны хуулбар,

- Хүмүүжил, төлөвшил, олон нийтийн оролцооны талаар төгссөн сургуулиасаа тодорхойлолт,

9. Их, дээд сургуулийн 2,3-р дамжааны оюутны хувьд:

- Хүмүүжил, төлөвшил, олон нийтийн оролцооны талаар сургуулийн тодорхойлолт,

- Сургалтын албанаас баталгаажуулсан 1,2-р дамжааны сурлагын дүнгийн жагсаалт, голч дүнгийн тодорхойлолт

ТЭТГЭЛЭГТ ХАМРАГДАХ ОЮУТНЫ ЭРХ ҮҮРЭГ:

- Өөрийн талаар үнэн зөв, бодит байдалд нийцсэн бүрэн мэдээлэл өгөх,

- Сургалтын дүнг Нутгийн зөвлөлийн байранд авчирч танилцуулна. /Голч дүн -3,0 доошгүй байна/

- УИХ-ын гишүүний зохион байгуулж буй олон нийтийг хамарсан арга хэмжээнд идэвх санаачилгатай оролцоно.

- Сургуулиа амжилттай төгсөөд эргэж орон нутагтаа ажиллана.

- Аймгийн ЗДТГ, Хөдөлмөр халамжийн үйлчилгээний газартай хамтран, тэтгэлэгт хамрагдсан төгсөгчдийг сум орон нутагт нь ажлын байраар хангана.

- Эрүүл мэндийн болон ар гэрийн, бусад шалтгаанаар чөлөө авсан, өөр сургуульд шилжсэн, сургуулиасаа хасагдсан, цаашид суралцах боломжгүй болсон тохиолдолд 1 сарын өмнө мэдэгдэнэ.

- Хэрэв дээрхи заалтуудыг зөрчсөн тохиолдолд Сургалтын гэрээг цуцалж, батлан даагч сургалтын төлбөрийг 1 сарын хугацаанд эргүүлэн төлнө.

МАТЕРИАЛ ХҮЛЭЭН АВАХ ТАЛААР:

- Шаардлага хангасан материалыг 2021 оны 9 дугаар сарын 07-12-ны өдрийн дотор baagii5544@gmail.com, altantuulb@yahoo.com, oyuna_8878@yahoo.com цахим шуудангаар хүлээн авна.

- Хугацаа хоцроож ирүүлсэн болон дутуу ирүүлсэн материалыг хүлээн авахгүй болохыг анхаарна уу.

- Сонгон шалгаруулалтыг 2 үе шаттай явуулах ба шаардлагатай тохиолдолд ярилцлагад дуудна.

- Тэтгэлэгт тавигдсан шаардлагад тэнцсэн оюутнууд Сургалтын гэрээг 9 дугаар сарын 13-ны өдрүүдэд байгуулна.

ЛАВЛАХ УТАСНЫ ДУГААР: 99855544, 99107953, 99997707

 

ШИНЭ МЭДЭЭ