МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

УИХ-ын гишүүн Ё.Баатарбилэг тойрогтоо хийгдэж байгаа бүтээн байгуулалтын ажилтай танилцаж байна
2021.09.09
Орон нутгийн хөгжил

УИХ-ын гишүүн Ё.Баатарбилэг тойрогтоо хийгдэж байгаа бүтээн байгуулалтын ажилтай танилцаж байна

Архангай аймгийн Нэгдсэн эмнэлгийн барилгын ажил ид үргэлжилж байна. Энэ намартаа А, Б блокны үндсэн бүтээцний ажлыг нэлээд “нугална” гэж гүйцэтгэгч компаний нөхөд хэлж байна. Аймгийнхаа 100 жилээр шинэ сайхан эмнэлэгтэй болохоор зорьж байна даа.

Архангай аймгийн 1-р сургуулийн өргөтгөл, 320 хүүхдийн хичээлийн шинэ байр 2021 оны 9 сард ашиглалтанд бүрэн орно… 3400м2 талбайтай энэ барилга урлаг танхим, биеийн тамирын зал, номын сан, нэг ээлжиндээ 100 хүүхэд хооллох гал тогоо бүхий үдийн хоолны танхим, бараг анги бүр багшийн өрөөтэйгээр 2020 оны 8 сард барилгын ажил эхэлж, 1 жилийн ойн дээрээ ашиглалтанд орох гэж байна.


Гишүүний хувьд хот тохижуулахын ажилчидын цалин орон тоог нэмэгдүүлхийг амгийн удирдлагуудаас хүслээ.

ШИНЭ МЭДЭЭ