МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

Элчин сайд ноён Ёорн Розенберг УИХ-ын гишүүн Д.Өнөрболорыг хүлээн авч уулзлаа
2021.09.10
Гадаад харилцаа

Элчин сайд ноён Ёорн Розенберг УИХ-ын гишүүн Д.Өнөрболорыг хүлээн авч уулзлаа

ХБНГУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд ноён Ёорн Розенберг УЙИХ-ын гишүүн Д.Өнөрболорыг хүлээн авч уулзлаа

ХБНГУ Монгол Улсыг ардчилал, зах зээлийн шилжилтийн эхэн үеэс дэмжиж ирсэн улс бөгөөд өнгөрсөн 30 гаруй жилийн хугацаанд Хөгжлийн бодлогын хамтын ажиллагааны хүрээнд ядуурлыг бууруулах, эдийн засгийг төрөлжүүлэх, эрх зүйн салбарыг шинэчлэх, хүний нөөцийг чадавхжуулах, мэргэжилтэн бэлтгэх, байгаль орчныг хамгаалах чиглэлээр тасралтгүй тусламж дэмжлэг үзүүлсээр ирсэн.

Хоёр Герман Улс нэгдэхээс өмнө ч хууль санаачлагч санаачилсан хуулийнхаа үзэл баримтлалыг хууль боловсруулах шатанд хэрхэн олон нийтийн оролцоог хангахыг төлөвлөж, уулзалт, хэлэлцүүлгийн хуваарийг тодорхой болгож хүргүүлдэг байсан туршлагаас бид суралцах ёстой гэдгийг УИХ-ын гишүүн Д.Өнөрболор онцоллоо. 

Хууль маш сайн хэрэгждэг, улс төрийн нөлөөллөөс ангид, бие даасан, хараат бус, шударга шүүх засаглалтай, “хуулийн улс” байхын төлөө хүн бүрийн хүчин чармайлт хэрэгтэй юм. Улс орны хөгжилд иргэний нийгмийн байгууллагууд, улс төрийн намууд, хувийн хэвшилд тулгуурласан ижил төвшний бүтээлч харилцаа чухал юм.

ШИНЭ МЭДЭЭ