МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын “Номт хан” ӨЭМТ-д ажиллалаа
2021.09.13
Орон нутгийн хөгжил

Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын “Номт хан” ӨЭМТ-д ажиллалаа

УИХ-ын гишүүн Ч.Ундрам тойрогтоо ажиллах үеэр Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын “Номт хан” өрхийн эрүүл мэндийн төвийн үйл ажиллагаатай танилцлаа.

Тус ӨЭМТ нь Сүхбаатар сумын 4, 5, 7, 8 дугаар багийн 12 мянга гаруй иргэнд эмнэлгийн анхан шатны тусламж үйлчилгээг үзүүлдэг.

“Номт Хан” ӨЭМТ- ийн үйл ажиллагаанд эмнэлгийн 1, 2 дугаар хэсгийн байрыг стандартын дагуу болгох, үзлэгийн өрөөний тоог болон шаардлагатай тоног төхөөрөмжийн тоог нэмэгдүүлэх улмаар магадлан итгэмжлэгдэх шаардлагатай зэрэг тулгамдсан асуудлуудтай газар дээр нь танилцаж дэмжлэг үзүүлэн ажиллахаа илэрхийлж зарим саналыг холбогдох байгууллагад уламжиллаа.

ШИНЭ МЭДЭЭ