МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

“Туваан сан”-аас сургалтын төлбөрийн тэтгэлэг гардууллаа
2021.09.15
Боловсрол, Соёл, Шинжлэх Ухаан, Урлаг

“Туваан сан”-аас сургалтын төлбөрийн тэтгэлэг гардууллаа

УИХ-ын гишүүн Ц.Туваан тойргийнхоо залуусын боловсролын асуудалд анхаарч ажилладаг. Уг ажлынхаа хүрээнд сургалтын төлбөрийн тэтгэлэг олгодог.

Тэгвэл “Туваан сан”-гаас “Боловсролыг дэмжих хөтөлбөр”-өө 3 дахь жилдээ амжилттай хэрэгжүүлж байна. Өнөөдөр тэтгэлэгт хөтөлбөрт шалгарсан 45 шинэ оюутан сургалтын төлбөрийн дэмжлэгээ гардан авлаа. Энэ жилийн тэтгэлэгт хөтөлбөрт Төв аймгийн маань 257 сурагч бүртгүүлснээс 150 сурагч биечлэн ярилцлаганд оржээ.

Тэтгэлэгийн хувьд 40 шинэ оюутанд 500 мянган төгрөг, Глобал удирдагч дээд сургуулийн хамтын ажиллагааны хүрээнд 5 сурагчид 2 сая төгрөгийн дэмжлэг тэтгэлэг олголоо.

УИХ-ын гишүүн Ц.Туваан: Төв сайхан нутгаа хөгжлийн төв цэг болгон хөгжүүлэхэд оюутан залуусын оролцоо, санаачлага чухал гэдгийг ёслолын үеэр онцолсон юм.

ШИНЭ МЭДЭЭ