Орон нутгийн удирдах ажилтны зөвлөлдөх уулзалтанд оролцлоо
2021.09.14
Орон нутгийн хөгжил

Орон нутгийн удирдах ажилтны зөвлөлдөх уулзалтанд оролцлоо

УИХ-ын гишүүн Ц.Туваан Төв аймгийн орон нутгийн удирдах ажилтны зөвлөлдөх уулзалтад оролцлоо.

Уулзалтад аймгийн Засаг дарга, ЗДТГ-ын хэлтэс агентлагууд, ИТХ-ын төлөөлөгчид, 27 сумын Засаг дарга, ИТХ-ын дарга нар оролцсон юм.

Уулзалтаар аймгийн удирдлагууд Төв аймагт хэрэгжиж буй томоохон төсөл хөтөлбөрүүдийн талаар танилцуулж, үр өгөөжийн талаарх мэдээллийг өглөө. Мөн аймгаас сонгогдсон УИХ-ын гишүүд, аймаг сумдын удирдлагууд хамтран ажиллаж орон нутгийн хөгжлийг эрчимжүүлэх талаар санал солилцлоо.

Төв аймгийн хувьд байрлалын давуу талаа ашиглан ХАА-н гаралтай хүнсний бүтээгдэхүүнээ нийслэлийн хэрэглэгчдэд борлуулах бүрэн боломжтой. Гагцхүү бид зөв удирдлагаар ханган, хамтран ажиллаж байж хөгжлийн гадна бус хөгжлийн төв цэг болох юм.

ШИНЭ МЭДЭЭ