Орон нутагтаа ажиллах болзолтойгоор сургалтын тэтгэлэг олгодог
2021.09.15
Боловсрол, Соёл, спорт, залуучууд

Орон нутагтаа ажиллах болзолтойгоор сургалтын тэтгэлэг олгодог

2021-2022 оны хичээлийн жилд Дорноговь аймгийн оюутан, суралцагчдад Их, Дээд сургуульд суралцахад сургалтын төлбөрийн дэмжлэг үзүүлэх зорилготой тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдсан оюутнуудтай "Сургалтын гэрээ" байгууллаа.

УИХ-ын гишүүн Б.Дэлгэрхүү Дорноговь аймагт нэн тэргүүнд эрэлттэй мэргэжлээр суралцаж, эргэж орон нутагтаа ажиллах болзолтойгоор аймгийн оюутан, суралцагчдад Их, Дээд сургуульд суралцахад сургалтын төлбөрийн дэмжлэг үзүүлдэг. Энэхүү тэтгэлэгт амжилттай суралцсан 50 оюутан цаашид үргэлжлүүлэхээр боллоо.

Б.Дэлгэрхүү гишүүн оюутны тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдсан залуустай уулзаж, аймагтаа хэрэгжиж буй бүтээн байгуулалт, хэрэгжиж байгаа төслүүдийн талаар чөлөөтэй ярилцаж, санал солилцсон юм.

Мөн сум, орон нутагт боловсон хүчин бэлтгэх шаардлага, яагаад олон нийтийн ажил чухал байдаг, Дорноговь аймаг ирээдүйд хүнд аж үйлдвэрийн бүс нутаг болж хөгжихөд залуучуудын оролцоо, боломж байгаа талаар өөрийн туршлагаас хуваалцлаа.

ШИНЭ МЭДЭЭ