ЭЕШ-ийн шалгалтад 800 оноо авсан сурагчдыг урамшууллаа
2021.09.17
Боловсрол, Соёл, спорт, залуучууд

ЭЕШ-ийн шалгалтад 800 оноо авсан сурагчдыг урамшууллаа

УИХ-ын гишүүн Б.Дэлгэрсайхан ЭЕШ-д Дорноговь аймгийн хэмжээнд 800 оноо авсан сурагч Э.Эрдэнэзаяа /Монгол хэл/, Г.Батбаяр /Математик/ нарыг хүлээн авч урамшуулсан юм.

Мөн, өмнөх тэтгэлэгт хамрагдсан 50 оюутнаас гадна 2021-2022 оны хичээлийн жилд шинээр тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдсан 8 оюутантай Сургалтын гэрээ байгууллаа.

Б.Дэлгэрсайхан гишүүний хувьд Дорноговь аймгийн Нутгийн зөвлөлийн тэргүүний үүргийг давхар гүйцэтгэж, аймгийнхаа багш нарыг чадавхижуулах “Алтанзул” наадмыг уламжлал болгон зохион байгуулж, тэргүүн туршлагыг түгээн дэлгэрүүлэхэд “Шинэ Монгол” сургуультай хамтран ажилладаг байна. Үүгээр ч зогсохгүй сурагчдын сурлагын чанар, амжилтыг ахиулах зорилгоор “Шинэ алхам” гарын авлагыг жил бүр төгсөгчдөд түгээж, нутаг орондоо эргэн ажиллах болзолтойгоор тэтгэлэгт хөтөлбөрт хамруулах зэрэг боловсролын салбарт анхааран ажилладаг.

ШИНЭ МЭДЭЭ