Гуч дахь удаагийн "Номын баяр" амжилттай зохион байгуулагдлаа
2021.09.20
Боловсрол, Соёл, Шинжлэх Ухаан, Урлаг

Гуч дахь удаагийн "Номын баяр" амжилттай зохион байгуулагдлаа

Жил бүрийн 5 болон 9 дүгээр сарын 3 дахь 7 хоногийн бямба, ням гарагийн амралтын өдрүүдэд Үндэсний бичиг соёлын өдрийг тэмдэглэн өнгөрүүлэх тухай хуулийг Б.Саранчимэг, Ч.Ундрам, Ц.Мөнхцэцэг нарын гишүүд хамтран санаачлан өнгөрсөн хаврын чуулганаар батлуулсан билээ.

Энэ жил 30 дахь удаагийн Номын баяр 9 сарын 17-19-ний өдрүүдэд Сүхбаатарын талбайд УИХ-ын даргын ивээл дор "Өдөр бүр уншъя" уриатай болж байна. Мөн "Номын баяр-Бидний баяр" арга хэмжээний үеэр УИХ-ын даргын нэрэмжит "Мэргэн ном" цомыг Төрийн шагналт Ц.Санчирын Эзэнт гүрний түүх, соёлын өвийг баринтагласан бүтээлүүд 2021 оны шилдэг номоор, Монгол Улсын худалдааны гавьяат ажилтан А.Шагдарсүрэн "Номын шилдэг зүтгэлтэн", үндэсний мэдээллийн МОНЦАМЭ агентлаг "Номын соёлыг түгээн дэлгэрүүлэгч" эрхмүүдээр тус тус шалгарлаа.

ШИНЭ МЭДЭЭ