2021.09.23
Эрүүл мэнд
Орхон аймагт хүчилтөрөгчийн бэсрэг үйлдвэр ашиглалтад орлоо
Орхон аймгийн БОЭТ хүчилтөрөгчийн бэсрэг үйлдвэрийг ашиглалтад орууллаа.
Гурвалсан систем бүхий уг үйлдвэр нь агаар, вакуум, хүчилтөрөгчийг БОЭТ-ийн 9 тасагт болон Ковид 19-ийн тусгаарлалтын улаан бүсэд суурилагдсан. Нийт 560 сая төгрөгийн өртөг бүхий үйлдвэрийн нээлтэд тус аймгаас УИХ-д сонгогдсон гишүүн Д.Батлут оролцсон юм.
БОЭТ эмчилгээнд шаардлагатай хүчилтөрөгчөө сүүлийн 7 жилийн турш худалдаж авдаг байсан асуудал ийнхүү шийдэгдлээ. Хүчилтөрөгчийн бэсрэг үйлдвэртэй болсноор амьсгал дэмжих, орлуулах эмчилгээний чанар бодитоор дээшилнэ.
БОЭТ хүчилтөрөгчийн бэсрэг үйлдвэр байгуулахад шаардлагатай хөрөнгө оруулалтыг ЭМЯ, ЭМДЕГазраас шийдэж өгчээ.
ШИНЭ МЭДЭЭ
"Эрдэнэт" хотын 45 жилийн ой тохиож байна
2021.12.11
Өнөөдөр "Эрдэнэт хот"-ын өдөр тохиож байна
2021.12.10