http 16

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

УИХ-ын гишүүн Ц.Туваан Төв аймгийн Зуунмод, Эрдэнэ сумдад ажиллалаа
2021.09.30
Эрүүл мэнд

УИХ-ын гишүүн Ц.Туваан Төв аймгийн Зуунмод, Эрдэнэ сумдад ажиллалаа

Нийгмийн Бодлогын Байнгын Хорооны Тогтоолын дагуу УИХ-ын гишүүн Ц.Туваан “Эрүүл мэндийн даатгалын сангийн 2021 оны төсвийн тухай, Эрүүл мэндийн даатгалын тухай, Эрүүл мэндийн тухай хууль тогтоомжийн биелэлтийг хянан шалгах, Эрүүл мэндийн байгууллагуудын үйл ажиллагаатай танилцах үүрэг бүхий ажлын хэсэгт орж ажиллаж байна.

Ц.Туваан гишүүн уг ажлынхаа хүрээнд Төв аймгийнхаа Зуунмод, Эрдэнэ сумд, нийслэлийн Багануур дүүрэгт ажлын хэсгийн гишүүдийн хамт ажилласан юм.

Зуунмод суманд ажиллахдаа аймгийнхаа 27 сумын Эрүүл мэндийн төвийн дарга нартай цахимаар холбогдож хуулийн хэрэгжилт, Ковидын амаргүй цаг үеийн нөхцөл байдлын талаар санал солилцлоо.

УИХ-аар батлагдсан Эрүүл мэндийн даатгалын тухай шинэ хууль амьдрал дээр, тэр дундаа сумын түвшинд хэрэгжихэд ихээхэн хүндрэлтэй байгаа талаар орон нутгийн эмч, эрүүл мэндийн төвийн дарга нар маш ойлгомжтойгоор тайлбарлан хэлж байв. Иймээс ажлын хэсгийн гишүүд бид хуулийг амьдралд нийцүүлэх, алдаатай зүйлсийг нь сайжруулах талаар Байнгын хороондоо хэлэлцэж санал дүгнэлтээ УИХ-д хүргүүлнэ.

Төв аймгийн хувьд Улаанбаатар хоттой хил залгаа хүний урсгал тасардаггүй газар. Гэтэл Эрүүл мэндийн яамнаас хувиарлан өгсөн аймгийн ПиСиАр шинжилгээний багажийг Өмнөговь аймагт шилжүүлж, өнөөдрийн байдлаар аймаг хоногт 150 иргэнээс ПиСиАр шинжилгээ авч Улаанбаатар хотод шинжлүүлж байгаа юм байна.

Цаашид сумдын эрүүл мэндийн төвүүд, аймгийн нэгдсэн эмнэлгийг дэвшилтэт тоног төхөөрөмжөөр хангах, ажиллах эмч эмнэлгийн ажилтныг нэмэгдүүлэхэд Орон нутгийн удирдлагууд, салбар яам анхаарах цаг болсон гэдгийг Ц.Туваан гишүүн онцоллоо.

ШИНЭ МЭДЭЭ