МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

2021.10.06
Гадаад харилцаа

Ж.Сүхбаатар: Олон улсын гэрээний явцад бидний анхаарах ёстой гол алдаа юу байна вэ?

УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны /2021,10,06/-ны хуралдаан боллоо. Хуралдаанаар Хууль зүйн байнгын хорооны 2020 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 09 дүгээр тогтоолоор байгуулагдсан Монгол Улс олон талт олон улсын гэрээнд нэгдэн орсноор хүлээсэн үүргийн хэрэгжилтийн тайланг холбогдох байгууллагад хүргүүлэх, тайлантай холбогдуулан олон улсын байгууллагаас ирүүлсэн зөвлөмжийн дагуу хэрэгжүүлж байгаа ажлын явц байдалтай танилцах, санал дүгнэлт боловсруулах үүрэг бүхий Ажлын хэсгийн явцын танилцуулгыг сонслоо.

УИХ-ын гишүүн Ж.Сүхбаатар:

Хийсэн дүгнэлтээс хархад УИХ, Засгийн газарт анхаарах ёстой зүйл их орсон байна. ОУ-ын 30 гэрээг тайлагнаж байна. Олон улсын гэрээ бол манайд эрэмбийн хувьд Үндсэн хуулийн дараа ордог, ердийн хуулиас давуу хүчин чадалтай. Нэгэнт орсон бол ОУ-ын өмнө хүлээсэн үүргээ биелүүлэх ёстой.

Өмнө нь ийм тайлан явж байсан уу? Уг нь тайлагнаж, юу нь болж байгаа болохгүй байгааг ярих ёстой. Хууль адил Олон улсын гэрээ хэрэгжээд явах ёстой. Бид хангалтгүй дүгнүүлсэн байна. Энэ бол байнгын хорооны асуудал биш УИХ-ын тогтоол гаргах асуудал гэж харж байна. Бидний хамгийн их оноо алдсан асуудал юу байна вэ? Манай Хууль зүйн байнгын хороо Олон улсын гэрээнд анхаарал хандуулж, ажиллах ёстой.

Түүний асуултад УИХ-ын гишүүн Ц.Мөнх-Оргил хариуллаа.  

ШИНЭ МЭДЭЭ