2021.10.07
Эдийн засаг, Худалдаа
С.Одонтуяа : Гадаадын хөрөнгө оруулагчдын хамгийн их айдаг зүйл бол дээрэм, авлига байдаг
УИХ-ын чуулганы өнөөдрийн \2021.10.07\ нэгдсэн хуралдаанаар Хөрөнгө оруулалтын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэх эсэхийг хэлэлцэж байна.
Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асууж хариулт авлаа.
УИХ-ын гишүүн С.Одонтуяа:
Босго байхгүй болгох, оршин суух эрх авахад тодорхой дэмжлэг үзүүлэх нь мэдээжийн хэрэг. Гэхдээ энэ асуудлыг шийдлээ гээд хөрөнгө оруулалт ороод ирнэ гэвэл том андуурал. Монголын хууль тогтоомжид маш их тээг байна хэмээн бизнес эрхлэгчид ярьдаг. Эдгээр тээгийг арилгаагүй цагт том хөрөнгө оруулалт орохгүй гэдэг. Тэгэхээр энэ чиглэлд том зургаар нь харж, цаашид хийх ажлын зорилго байна уу?
Хоёрдугаарт гадаадын хөрөнгө оруулагчдын хамгийн их айдаг зүйл бол төрийн дээд албан тушаалтай хүмүүсийн зохион байгуулалттай дээрэм, авлига байдаг. Хууль шүүхийн байгууллагатай хамтраад дээрэм хийнэ. Энэ талаар судалгаа байна уу? Ийм тохиолдлуудыг хэрхэн яаж засаж, сайжруулах юм бэ? Монголын улстөрчдөд итгэх итгэл үнэмшлийг залруулах боломжтой юу ?
Түүний асуултад УИХ-ын гишүүн Х.Ганхуяг хариуллаа.