2021.10.07
Улстөр

Ц.Туваан: Хуулиар өгсөн эрхийн хүрээнд эх орны эрх ашигт нийцсэн шийдвэр гаргаарай

УИХ-ын чуулганы өнөөдрийн \2021.10.07\ нэгдсэн хуралдаанаар Улсын Дээд шүүхээс санал болгосон Үндсэн хуулийн цэцийн гишүүнийг томилох тухай асуудлыг хэлэлцэж байна. 

Нэр дэвшигчтэй холбогдуулан УИХ-ын гишүүд асуулт асууж, санал хэллээ.

УИХ-ын гишүүн Ц.Туваан:

"Үндсэн хуулийн цэцийн гишүүний томилгоо хийхээр оруулж ирж байна. Гангабаатар нэр дэвшигчийг дэмжиж байна. Монгол Улс, төрийн төлөө, газар шорооны төлөө тэмцэгчийн хүү аавынхаа үлгэрийг үргэлжлүүлэн яваад талархаж байна. 

Монголчууд төрөө дээдэлдэг ард түмэн. Үндсэн хуулийн цэцийн шийдвэрт хүндэтгэлтэй ханддаг байсан. Сүүлийн үед өнгөрсөн хаврын гаргасан шийдвэрүүд ҮХЦ-ийн нэр хүндийг ард түмний дунд унагаасан. ҮХЦ-д байгаа хүмүүсийн ёс зүй, гаргасан шийдвэр нь алдаатай байсан гэж би үздэг. Цэцийн дээр хөх тэнгэр л байдаг. Энэ газар томилогдож очоод цэцийн нэр хүндийг өргөж явахад амжилттай ажиллана гэж итгэж байна.

Дараа дараагийн шийдвэрүүд дээр улс төрийн намын бус хуулиар өгсөн эрхийн хүрээнд эх орны эрх ашигт нийцсэн шийдвэр гаргаарай. Аливаа зүйлээс хараат бус, төвийн сахиж ажиллана гэж итгэж байна. Амжилт хүсье."

ШИНЭ МЭДЭЭ