МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

2021.10.07
Хууль, эрх зүй

Ж.Сүхбаатар: Үндсэн хуулийн шүүх гэж явбал цаашид улс төрийн өндөр мэргэшилтэй гэхээ болих ёстой юу ?

УИХ-ын чуулганы өнөөдрийн \2021.10.07\ нэгдсэн хуралдаанаар Улсын Дээд шүүхээс санал болгосон Үндсэн хуулийн цэцийн гишүүнийг томилох тухай асуудлыг хэлэлцэж байна.

Нэр дэвшигчтэй холбогдуулан УИХ-ын гишүүд асуулт асууж, санал хэллээ.

УИХ-ын гишүүн Ж.Сүхбаатар:
Д.Гангабаатар нэр дэвшигч Үндсэн хуулийн эрх зүйгээр мэргэшсэн хүн. Гадаадын олон оронд зочин судлаачаар ажиллаж, онол практикийн мэдлэг сайн эзэмшсэн нэгэн. Манай Үндсэн хуулийн цэцийг Үндсэн хуулийн шүүх гэж үздэг. Ингэж ойлгох нь зөв үү. 1992 оны хуулийг харахаар Үндсэн хуулийн цэцэд улс төрийн өндөр мэдлэгтэй,хууль зүйн боловсролтой хүнийг орж болно гээд заасан байдаг.

Нэршлийн хувьд Үндсэн хуулийн шүүх гэж явбал цаашид улс төрийн өндөр мэргэшилтэй гэхээ болих ёстой юм биш үү. Гаднын улсад Үндсэн хуулийн цэцэд Ерөнхийлөгч нь орсон байдаг. Цаад утгаараа үндсэн хуулиа хамгаалахаас гадна, төрийн дээд албан тушаалтанг улс төржүүлэхгүй, бусад баталгааг нь хангадаг жишигтэй.

ШИНЭ МЭДЭЭ