МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

2021.10.08

О.Цогтгэрэл: Өнгөрсөн хугацаанд төмөр замаа барьчих боломжтой байсан үеийн алдагдсан боломжийн өртөгийн тооцоо байна уу?

УИХ-ын чуулганы өнөөдрийн \2021.10.08\ нэгдсэн хуралдаанаар УИХ-ын гишүүн Д.Ганбатаас Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд хандан "Нүүрс тээврийн салбарт хэрэгжиж буй тогтоол, шийдвэрийн хэрэгжилтийн байдал, цаашид Засгийн газраас авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар" тавьсан асуулгын хариуг сонсож байна. 

Гишүүд асуулт асууж, хариулт авлаа.

УИХ-ын гишүүн О.Цогтгэрэл:

Монголын төрд төмөр замын асуудал яригдсанаас хойш нүүрсний салбар дээр нилээн их боломж алдлаа. Арав гаруй жил жилд 30-40 сая тонн нүүрс гаргана гэдэг, гүйцэтгэл 50 хувьдаа ч хүрдэггүй. Ковидын үед болон бусад үед ч ийм байсан.

Сайдаас асууя. Өнгөрсөн хугацаанд төмөр замаа барьчих боломжтой байсан үеийн алдагдсан боломжийн өртгийн тооцоо байна уу? Өнөөдрөөс ямар байх байсан бэ? Төмөр зам 2022 оны 7 сард ашиглалтад орно гэж бичсэн байна. үүнээс хойш өртөг зардал яаж өсөж, буурах вэ?   

Түүний асуултад Зам, тээврийн хөгжлийн сайд Л.Халтар хариуллаа.

ШИНЭ МЭДЭЭ