http 16

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

2021.10.08
Зам, Тээвэр

Ц.Туваан: Замын үүд, Эрээний төмөр замын нэвтрүүлэх хүчин чадал байгаа юу?

УИХ-ын чуулганы өнөөдрийн \2021.10.08\ нэгдсэн хуралдаанаар УИХ-ын гишүүн Д.Ганбатаас Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд хандан "Нүүрс тээврийн салбарт хэрэгжиж буй тогтоол, шийдвэрийн хэрэгжилтийн байдал, цаашид Засгийн газраас авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар" тавьсан асуулгын хариуг сонсож байна.
Гишүүд асуулт асууж, хариулт авлаа.

УИХ-ын гишүүн Ц.Туваан:

Хятадын зах зээлд нүүрсний үнэ яг одоо 485-490 доллар байна. Энэ үнэ 500 доллар хүртэл өсөх нь тодорхой. Төгрөг рүү шилжүүлж үзвэл сая 400 мянга болж байна. Энэ боломжыг ашиглаад, монголдоо хэдэн доллар олоод ирж чадахгүй байгаа энэ салбарынхан арчаагүй, сэтгэлгүй байгаагын жишээ. Энд байхын оронд тэнд очоод сэтгэл гаргаад ажилламаар байна шүү.

Н.Наранбаатар гишүүн "Төсөв дээр баталсан 30 хэдэн сая тн нүүрсний дөнгөж 8 сая тн нь гарсан" гэж хэлсэн. Үүнийгээ нэмэгдүүлж, Монголын эрх ашгийн төлөө ажиллаасай гэж хүсэх байна. Ардчилсан намын үед нүүрс 20-30 доллар байхад зохион байгуулалт хийж гаргаад, төсөвт тодорхой хэмжээний орлого оруулж болдог байсан шүү. Чингэлэг тээврийн асуудал ямар түвшинд явж байна вэ? Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх хилийн боомтуудад ажилласан. Үүний үр дүн хэзээ гарах вэ?

Манай улс импортын хараат нөхцөл байдалтай. Цалин, тэтгэвэр нэмэгдээгүй байж өргөн хэрэглээний барааны үнэ 50 хувь өссөн. Гол шалтгаан нь Эрээн, Замын-Үүдийн тээврийн асуудалтай холбоотой. Үүнд Л.Халтар сайд ямар арга хэмжээ авах вэ? Замын үүд, Эрээний төмөр замын нэвтрүүлэх хүчин чадал байгаа юу? Ер нь танай салбарын асуудал их хүнд байна. Дарханы замын хувьд шинэ зам тавих байсан юм бол хуучин замыг нь яах гэж хуулсан байна. 5 жил ард иргэдийг эд материал, эрүүл мэнд, амь насаар нь хохироолоо. Энэ асуудалд анхаараач ээ.

Түүний асуултад Зам, тээврийн хөгжлийн сайд Л.Халтар хариуллаа.

ШИНЭ МЭДЭЭ