УИХ-ын гишүүн Б.Саранчимэг Ботаникийн цэцэрлэгт мод тарилаа
2021.10.12

УИХ-ын гишүүн Б.Саранчимэг Ботаникийн цэцэрлэгт мод тарилаа

Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар “Нэг тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд Ботаникийн цэцэрлэгт хүрээлэнд УИХ-ын гишүүн Б.Саранчимэг, Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Т.Гантөмөр, Шинжлэх Ухааны академийн харьяа хүрээлэнгүүдийн эрдэмтэд, удирдлага болон ажилчид нийт 8 нэр төрлийн 800 гаруй мод, бут сөөгийг суулгаж тарилаа.

Баянзүрх дүүргээс сонгогдсон Ногоон хөгжлийн бодлогыг дэмжигч УИХ-ын гишүүн Б.Саранчимэгийн хувьд Ботаникийн цэцэрлэгт хүрээлэнгийн газрыг ногоон байгууламж хэлбэрээр авч үлдэх, ерөнхий төлөвлөгөөг батлуулах, шаардлагатай төсөв хөрөнгийг улсын төсөвт суулгуулж авч үлдсэн. 

Энэ ажлын үр дүнд ерөнхий төлөвлөгөөний дагуу 18 га газрын 8 га-д нээлттэй ургамлын талбай, 10 га газарт эрдэм шинжилгээ туршилтын талбай байхаар төлөвлөгдөн Улаанбаатар хотын хот, нийтийн аж ахуйн зардлаас 400 сая төгрөгөөр тохижилтын ажил хийгдсэн юм.

ШИНЭ МЭДЭЭ