2021.10.13
Эдийн засаг, Худалдаа
С.Чинзориг: Долларын ханш тогтвортой байхад импортын бараа бүтээгдэхүүний үнэ яагаад өсөөд байна вэ?
ЭЗБХ-ны өнөөдрийн \2021.10.13\ хуралдаанаар Төрөөс мөнгөний бодлогын талаар 2022 онд баримтлах үндсэн чиглэлийн төслийг хэлэлцэж байна.
Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүн С.Чинзориг асуулт асуулаа.
Эндээс өгсөн материалыг харахаар сүүлийн нэг жилийн хугацаанд долларын ханш харьцангуй тогтвортой харагдаад байна. Танай банкнаас гаргасан ханшийг харахаар өнгөрсөн жилийн өдийд 2849 төгрөг байсан. Одоо 2849 орчим байна гэж харагдаад байна. Ийм байтал яагаад импортоор орж ирж байгаа өргөн хэрэглээний бүтээгдэхүүний үнэ нэмэгдэж байна вэ? Барилгын материалын үнэ доод тал 40 хувиар, дээд тал нь 90 хувиар буюу 2 дахин нэмэгдсэн гэх асуудал байгаа. Энэ юутай холбоотой байна вэ?
Хоёр дахь асуудал нь 10 их наядын хөтөлбар хэрэгжүүлсэн. Энэ хөтөлбөр хэр үр дүнтэй болсон бэ? Энэ хүрээнд хичнээн ажлын байр шинээр бий болсон бэ? Хичнээн ажлын байрыг хадгалсан гэх тоо статистик байгаа юу? Үүний хэрэгжилт тааруухан байна. Энэ хөтөлбөрөөс 2,5 их наяд нь жижиг дунд бизнесд зээл болж гарсан гэж ойлгох нь зөв үү? Үүнийг харахаар хүртээмж арай бага харагдаж байна.
Мөн дараагийн асуудал бол Төв банкны үнэт цаас хичнээн их наядад хүрсэн бэ? Бидний баталсан зээлийн хүү бууруулах стратеги хэр үр дүнтэй хэрэгжиж байна вэ? Хэрэглээний зээлийн хүү дундаж нь хэдтэй байгаа вэ?
Түүний асуултад Монголбанкны ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн хариуллаа.