http 16

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

2021.10.15
Үйлдвэр, Хөдөө Аж Ахуй, Хүнс

Ц.Туваан: Тариаланчдын борлуулалтад төрөөс дэмжлэг үзүүлэх хэрэгтэй

УИХ-ын чуулганы өнөөдрийн \2021.10.15\ нэгдсэн хуралдаанаар Таримал ургамлын үр сортын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцлээ. 

УИХ-ын гишүүн Ц.Туваан: 

Энэ хууль бол чухал хуулийн нэг. Энэ хууль цогц том асуудал шийдэх хууль байгаа. хуулийн зорилго нь Монголд сайн чанарын нутагшсан сортын үрээр тариалалт явуулж тэндээс арвин ургац авах гэсэн зорилготой. Сайн өөрчлөлт оруулсан байна. Үр үйлдвэрлэж байгаа аж ахуй нэгжийг дэмжиж ямар бодлого хэрэгжиж байгаа вэ? Нөөцлөх сав, хөрөнгийн асуудлыг шийдэж чадсан уу? 

Өнгрөсөн жил ОХУ-аас олон тооны элит үрийг оруулж ирж тариалалт хийсэн. Энэ үрээр сайн ургац авсан гэж бодож байгаа. Эндээс нэгдүгээр үрийг аж ахуй нэгжээс худалдан авч нөөцөлж чадаж байна уу? 

Дараагийн асуудал бол ургацын баланс гарсан. Ургац хураалт хэдэн хувьтай явж байна вэ? Энэ жил бороо, цас ихтэй байгаа учраас цавуулагын асуудал гарч ирж байна. Тариаланчид хоёр жилийн хөдөлмөр байдаг. Тариаланчдын борлуулалт дээр төрөөс дэмжлэг үзүүлэх хэрэгтэй байна. 

ШИНЭ МЭДЭЭ