МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

2021.10.20
Зам, Тээвэр

Б.Баттөмөр: Азийн Хөгжлийн Банктай хамтран ажиллахдаа анхааралтай хандах хэрэгтэй

ЭЗБХ-ны өнөөдрийн \2021.10.20\ нэгдсэн хуралдаанаар Улсын Их Хурлын гишүүн Г.Дамдиннямаас ирүүлсэн “ДарханУлаанбаатар хоорондын автозамын асуудлаар мэдээлэл сонсох тухай” асуултын хариуг сонслоо. 

УИХ-ын гишүүн Б.Баттөмөр: 

Дархан- Улаанбаатар чиглэлийн зам бол Монгол Улсын хамгийн их хөдөлгөөнтэй зам. Өнөөдрийн байдлаар энэ зам маш их хэл ам дагуулж байгаа. Замын тухай маш их санал, хүсэлт, гомдол ирж байна. Энд цаг хугацааны алданги, машин техникийн эвдрэл, байгаль орчны бохирдол, ажлын алдагдал гарч байна. 

Олон улсын байгууллага ялангуяа Азийн хөгжлийн банктай сайн хамтарч ажиллах хэрэгтэй. Азийн хөгжлийн банк замаас гадна хэд хэдэн төсөл дээр өөрсдөө тендер шалгаруулдаг. Цаашдаа Азийн хөгжлийн банктай харилцахдаа төрийн зүгээс анхаарах хэрэгтэй. 

Шиньжань констракшн групп ковидоос шалтгаалаад бараа бүтээгдэхүүний үнэ нэмэгдсэн шалтгаанаар ажлаа орхив уу? Эсвэл өөр шалтгаан байна уу? Ингээд ажил хаяад явахаар ямар хариуцлага тооцох вэ? 
Хоёр болон дөрөвдүгээр багц дээр хоёр компани шалгарсан байна. Энэ компани эхлүүлсэн ажил хэзээ дуусах вэ? Өмнө нь байгуулж байсан гэрээнээс үнэ хэр их өссөн бэ? 

Түүний асуултад ЗТХ-ийн сайд Л.Халтар хариулав. 

ШИНЭ МЭДЭЭ