МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

2021.10.20
Зам, Тээвэр

Ж.Ганбаатар: Бидэнд хүчтэй яам хэрэгтэй байна

ЭЗБХ-ны өнөөдрийн \2021.10.20\ нэгдсэн хуралдаанаар Улсын Их Хурлын гишүүн Г.Дамдиннямаас ирүүлсэн “ДарханУлаанбаатар хоорондын автозамын асуудлаар мэдээлэл сонсох тухай” асуултын хариуг сонслоо. 

УИХ-ын гишүүн Ж.Ганбаатар: 

Манай түүхэнд ийм бодлого, төлөвлөлтгүй байгаа нэг ажлын нэг бол Дарханы зам харагдаж байна. Сайдыг буруутгаж байгаа зүйл биш. Тэгэхдээ яамд удаан ажиллаж байгаа хүмүүст хариуцлага тооцох хэрэгтэй. 

Хувийн хэвшил байшин барихдаа бүх зүйлээ бэлдчихээд газраа ухдаг. Тэгээд барилгын ажлаа зогсоохгүйгээр хурдтай дуусгадаг. Том жижиг гэлтгүй бүгд тийм болсон. Төр болохоор юугаа ч бэлдээгүй, хийгээгүй байж замаа хуулчихдаг. Барилга байшинг хувийн хэвшил хангалттай сайн дэлхийн хэмжээнд хүртэл барьж байна. 

Замаа хувийн хэвшилд өгөөд хийлгэдэг болгох хэрэгтэй. Ганцхан Хятад сайн хийнэ гэдэг боловч нөгөө хүмүүс нь Монгол хүмүүсээр хийлгэдэг. Харсаар байж дахин дахин алдаа гаргадаг. 

Төлөвлөж, зөвлөж явдаг хүчтэй яам хэрэгтэй байна. Өнөөдрийн өргөн барьсан сул байдлаар биш. Зүгээр  нэг агентлагийн эрх үүргийг өргөн барьсан байсан. Энэ жил Дарханы замаар зорчиж байгаа иргэдийн хэдэн км зам нь хоёр урсгалтай замаар явж байна вэ? Хэдэн км зам нь шороон зам байгаа юм бэ? Хуучин зам нь хэдэн км байгаа юм бэ? 

2022 ондоо багтаан хэдэн км замыг хучих юм бэ? Иргэдэд энэ асуулт л хэрэгтэй байна. Өнөөдрийн нөхцөл байдлын мэдээлэл хэрэгтэй байна. Шороон замыг байнга түрэхгүй бол бороо, цаснаар л том том нүхтэй болдог. Бараг танк явах ч хэцүү. Өөрсдөө долоо хоног бүр явах хэрэгтэй. 

Хойд талаас ирж байгаа бараа бүтээгдэхүүний үнэ зөвхөн тэр шороон замаас болж 4 дахин их үнэтэй. Хоорондоо дуусаагүй юу гэж ярьж шоолж байна. Хувийн хэвшилд итгээд хийлгүүлэх хэрэгтэй. Цаашаа алдаа гаргахгүй байх хэрэгтэй байна. 

Түүний асуултад ЗТХ-ийн сайд Л.Халтар хариулав. 

ЭЗБХ-ны өнөөдрийн \2021.10.20\ нэгдсэн хуралдаанаар Улсын Их Хурлын гишүүн Г.Дамдиннямаас ирүүлсэн “ДарханУлаанбаатар хоорондын автозамын асуудлаар мэдээлэл сонсох тухай” асуултын хариуг сонслоо. 

УИХ-ын гишүүн Б.Баттөмөр: 

ШИНЭ МЭДЭЭ