МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

2021.10.20
Хүн ам, Нийгмийн хамгаалал, Хөдөлмөр

Ё.Баатарбилэг: Ковидын хууль дуусахаар Төрийн албанд томилогдсон хүмүүсийн ажлын орон тоог хэрхэн шийдвэрлэх вэ?

ЁСХБХ-ны өнөөдрийн \2021.10.20\ хуралдаанаар Төрийн албаны тухай хуулийн хэрэгжилтийн хүрээнд Төрийн байгууллагын дэргэдэх Ёс зүйн зөвлөлүүдийг чадавхжуулах талаар авч хэрэгжүүлсэн арга хэмжээ, үйл ажиллагааны өнөөгийн байдлын талаар Төрийн албаны зөвлөлийн мэдээлэл сонслоо. 

УИХ-ын гишүүн Ё.Баатарбилэг:

Төрийн албан хаагчийн ёс зүй, сахилга хариуцлагын тухай хуульд сахилгын шийтгэл оногдуулсан хууль  нэлээн гардаг. Төрийн байгууллагуудын зарим дарга, төрийн албан хаагчид ёс зүйгүй үйлдэл гаргаж байгаа байдал нийгмийн сошиалд гарсан. Эдгээр хүмүүсийн бүртгэл мэдээлэл төрийн албаны зөвлөл дээр очдог байх. 

Энэ чиглэлээр дээд шатны удирдлагаасаа сахилгын шийтгэл авсан, ажлаасаа чөлөөлөгдсөн шийдвэр мөн төрийн албаны зөвлөл дээр очдог. Сахилгын шийтгэл авсан хүмүүс дараа нь албан тушаал дэвших, халагдсан хүмүүс эргээд төрийн албанд томилогдож байгаа нөхцөл байдал үүсэж байгаа юу? 

Дараа нь энэ ковидын хууль дуусна. Төрийн удирдах албан тушаалд байгаа 2456 хүнээс хуулийн зөрчилтэй түр орлон гүйцэтгэгч, энэ хуулиар томилогдсон 200 гаран хүн байна. Энэ хууль дуусахаар сонгон шалгаруулалтаа жинхлэх, томилох асуудлууд явагдана. Энд ямар хүндрэл гарах вэ? Хууль зөрчиж томилогдсон хүмүүс ажлын байрны шаардлага хангахгүй хүмүүс байгаа. Энэ хүмүүс сонгон шалгаруулалтад орох уу? 

Түүний асуултад төрийн албаны зөвлөлийн гишүүн Зүмбэрлхам хариулав. 

ШИНЭ МЭДЭЭ