МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

2021.10.20
Улстөр

Н.Энхболд: Хүчтэй ажиллах яамтай байхын тулд төрийн тогтолцоог боловсронгуй болгох хэрэгтэй

ТББХ-ны өнөөдрийн \2021.10.20\ хуралдаанаар Монгол Улсын Засгийн газрын бүтцийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Монгол Улсын Засгийн газрын бүрэлдэхүүний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Монгол Улсын Засгийн газрын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцлээ. 

УИХ-ын гишүүн Н.Энхболд:

МАН-ын мөрийн хөтөлбөрт туссан ажлуудын нэг учраас энэ дэмжиж байна. Тогтвортой урт хугацаанд үйл ажиллагаа явуулдаг, нэгдсэн бодлоготой төртэй байх уу? Түүний тулд ямар бүтэцтэй байх уу? гэдэг талаар ярилцаж нэгдсэн чиг хандлага гарсан гэж ойлгож байгаа. 

ЭЗХ-ийн сайдын асуудалд нэгдсэн бодлогоор хангах асуудлыг оруулсан байна. Нэгдсэн байхаас гадна харилцан улс, салбар, орон нутгийн бодлого хоорондоо уялдаатай байх шаардлагыг хангасан заалт байх хэрэгтэй. Харилцан уялдаатай гэдэг үг заавал байх ёстой. 

ЦХХХ-ны сайдын хувьд эрхлэх асуудал нь сансар, мэдээлэл холбоо гэж эхэлж байна. Төрийн үйл ажиллагааг цахим хэлбэрт оруулах буюу цахим засаглалтай холбоотой асуудлаа жагсаах хэрэгтэй. Хэлэлцүүлгийн явцад санал бодлоо хэлнэ. Мэдээж шинэ байгуулагдаж байгаа яам хүчтэй байх хэрэгтэй. Бодлого нь хэрэгждэг байх ёстой. Бид өөрсдөө хүчтэй төртэй, хуультай байж тийм яамтай болно гэж боддог. Одоогийн яам болгон өөрсдийнхөөрөө зүтгэдэг, гишүүд бүр засгийн газрын гишүүн шиг ярьдаг байх юм бол ямар ч хүчтэй яам гараад өөрчлөгдөхгүй. Ийм бодлоготой байхын тулд төрийн бодлогоо сайжруулах хэрэгтэй. Хүчтэй төртэй байя, хүчтэй бодлогын яамтай байя. 

ШИНЭ МЭДЭЭ