2021.10.22
Хүн ам, Нийгмийн хамгаалал, Хөдөлмөр
Төрийн албан хаагчдад тавигдах шаардлагыг өндөрсгөнө
УИХ-ын чуулганы өнөөдрийн \2021.10.22\ нэгдсэн хуралдаанаар Төрийн албаны тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэхийг хэлэлцлээ.
Хуулийн төслийг УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэн танилцуулав.
ТББХ-ны санал дүгнэлтийг УИХ-ын гишүүн Ж.Сүхбаатар танилцууллаа.
Уг хуулийн төсөлд төрийн албан хаагчдад тавигдах шаардлагыг өндөрсгөх тухай асуудлыг тусгажээ.
Уг төслөөс гадна УИХ-ын гишүүн Ё.Баатарбилэг мөн адил хууль санаачлан өргөн барьсан бөгөөд уг хуулийн төслийн хэлэлцүүлгийг үргэлжлүүлэн хийх юм.