МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

2021.10.22
Эдийн засаг, Худалдаа

Б.Баттөмөр: 2022 оны төсвийн алдагдал болон Засгийн газрын өр инфляцид хэрхэн нөлөөлөхөөр байна вэ?

УИХ-ын чуулганы өнөөдрийн \2021.10.22\ нэгдсэн хуралдаанаар  “Төрөөс мөнгөний бодлогын талаар 2022 онд баримтлах үндсэн чиглэл батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн хэлэлцэх эсэхийг хэлэлцлээ.

Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асууж, хариулт авлаа.

УИХ-ын гишүүн Б.Баттөмөр:

Төлбөрийн тэнцлийн урсгал дансны тэнцэл алдагдалтай байна. 2022 онд энэ алдагдлыг бууруулах ямар ажил хийх вэ? Мөн үйлчилгээний зардлыг бууруулах ямар ажил хийхээр төлөвлөж байна вэ? Засгийн газарт хамаарах асуудал байгаа боловч Монголбанкинд бас хамаатай. Өнөөдөр Хөрөнгийн зах зээл хэдэн хувийг эзэлж байна вэ? Цаашдаа Засгийн газраас хэрэгжүүлэх хөтөлбөртэй мөнгөний бодлогоо яаж нийцүүлж явах вэ? Төсөв алдагдалтай явж, засгийн газрын өр 4 жилд 4 ам доллараар нэмэгдэж байна. Үүнийг яаж шийдэх вэ? Гадаад өрийн менежментийг бууруулах ямар ажил хийх гэж байна вэ? 

Түүний асуултад Монголбанкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн, СЗХ-ны дарга Д.Баярсайхан нар хариуллаа

ШИНЭ МЭДЭЭ