МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

2021.10.26
Эдийн засаг, Худалдаа

Б.Жаргалмаа: Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн сэргээн засах төв энэ жил хэрхэн ажиллах вэ?

УИХ-ын НББХ-ны хуралдаанаар Монгол Улсын 2022 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2022 оны төсвийн тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2022 оны төсвийн тухай хэлэлцлээ.

УИХ-ын гишүүн Б.Жаргалмаа:

Төсөвтэй холбоотой ажлын хэсэг хуралдаж эрүүл мэндийн ажилчдын цалинг хэрхэн нэмэх талаар ярьсан. Үнэхээр гаргалгаа гаа сайн шийдэх юм бол Эрүүл мэндийн ажилчдын цалинг хоёр дахин нэмэх боломжтой гэж ярьсан. Хууль хэрэгжихгүй байгаагаас ажилчдынхаа цалинг нэмж чадахгүй байгаа. Харин ТУЗ-ын зөвлөлөө байгуулсан эмнэлгүүд ашигтай ажиллаж ажилчдынхаа цалинг нэмж чадсан.

А.Ариунзаяа сайдаас асуулт асууя: Монгол улсад 109 мянган ХБИ байгаа. Үүнийг 48 хувь хөдөө орон нутагт ажиллаж амьдарч байна. Нийгэмд нөлөөлөх ажилд зориулсан төсөв байна уу? ХБХ-ийн сэргээн засах төв өнгөрсөн жил Ковидын ор дэлгэж ажилласан, энэ яаж ажиллах вэ? Зарим төсөв хасагдсан байна.

Боловсролын сайдаас асуулт асууя.Тархи, сэтгэл судлалын төвийг шинээр байгуулахад зориулж 561,5 сая төгрөг төсөвлөжээ.

Соёлын сайдаас асууя: Мэдээлэл сурталчилгааны санг 1 тэрбум 187 сая төгрөгөөр тусгажээ. Гэтэл уран зургийн шилдэг бүтээл шалгаруулахад 10 сая төгрөг гаргасан байгаа.

Түүний асуултад салбар хариуцсан сайд нар хариулт өглөө.

ШИНЭ МЭДЭЭ