МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

2021.10.27
Эдийн засаг, Худалдаа

Х.Булгантуяа: Чөлөөт бүст үйлчлэх татварын хөнгөлөлтийн талаар хуулийн төсөлд хэрхэн туссан бэ?

УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанаар Чөлөөт бүсийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэх эсэхийг хэлэлцлээ.

Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асуулаа.

УИХ-ын гишүүн Х.Булгантуяа:

Хуулийг дэмжиж байгаа.Аймаг орон нутагтайгаа чөлөөт бүсийн талаар сайн ярилцаж төсөв мөнгөө ярих ёстой. Чөлөөт бүс дээр яригдах татварын асуудлыг төсөвт зохицуулна гэсэн энэ төсөлд орж ирээгүй байна. Чөлөөт бүс дээр татварын хөнгөлөлт орж ирээгүй тохиолдолд хөгжих үү? Үйл ажиллагаа явуулах гэж байгаа аж ахуй нэгжүүдэд тусгай хөрөнгө оруулалт хийхгүй бол энэ ажил явахгүй.

Өнөөдрийг хүртэл Чөлөөт бүсийн үйл ажиллагаа явахгүй байгаа нэг шалтгаан нь удирдлагууд солигддог гэж байна. Ийм тогтворгүй газар аж ахуй нэгжүүд үйл ажиллагаа явуулж үйлдвэрлэл эрхлэхээс татгалзана. Өнөөдөр бизнес эрхэлж байгаа хүмүүсийг яаж дэмжих вэ? Ямар аж ахуй нэгж байгууллага үйл ажиллагаа явуулахаар байна? Олон улсын хамтын ажиллагааны хүрээнд яаж хамтарч ажиллаж дэмжих вэ?

Түүний асуултад МУ-ын Шадар сайд С.Амарсайхан хариулл

ШИНЭ МЭДЭЭ