2021.10.27
Эдийн засаг, Худалдаа

Ц.Мөнхцэцэг: Хямралын үед ч хүний эрхийг хамгаалах ёстой

УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны хуралдаанаар Монгол Улсын 2022 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2022 оны төсвийн тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2022 оны төсвийн тухай, Ирээдүйн өв сангийн 2022 оны төсвийн тухай хуулийн төслүүдийн хэлэлцүүлгийг хэлэлцлээ.

Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асуулаа.

УИХ-ын гишүүн Ц.Мөнхцэцэг:

Төсвийн зардал дээр зарчмын зөрүүтэй саналтай гишүүдийн нэг байна. УИХ-ын хаврын чуулганаар Хүний эрхийн хамгаалагчдын хууль батлагдсан. Монгол төдийгүй Азид анх удаа хүний эрхийн төлөөлөгчдыг хамгаалах хуультай болсон. Гэтэл энэ төсөв дээр ХЭҮК-ын төсөв дээр хасагдаад орж иржээ. Бараг 14 тэрбум 900 сая төгрөг хасагджээ.

Бид хүний эрхийн асуудалд маш мэдрэмжтэй хандах ёстой. Сүүлийн үед жагсаал цуглаан, Ковидтой холбоотой хүний эрхийн зөрчил их гарч байна. Иргэдээс Хүний эрхийн хамгаалагчдын хуулийн бодит биелэлтийг нэхсэн гомдол ирж байна. Иймд энэ хуулийн хэрэгжилт болон бусад асуудалд анхаарал хандуулж ХЭҮК-ын төсвийг танаж болохгүй. Сангийн сайдаас асууя. Яагаад энэ төсөв буурсан бэ, хямралын үед ч хүний эрхээ дээдлэх ёстой.

Түүний асуултад Сангийн сайд Б.Жавхлан нар хариуллаа.

ШИНЭ МЭДЭЭ