2021.10.28
Орон нутгийн хөгжил
Хүүхэд хамгаалал, хөгжлийн ордны барилгын үйл явцтай танилцлаа
УИХ-ын гишүүн Т.Аубакир улсын төсвийн хөрөнгө оруулалтаар аймагт баригдаж буй Хүүхэд хамгаалал, хөгжлийн төвийн барилгын үйл явцтай танилцлаа.
Тус хөгжлийн төв маань нийт 3000м2 талбайтай бөгөөд дотроо хүүхэд залуучуудад зориулсан төрөл бүрийн сургалтын танхим, усан бассейн, урлаг, спорт заал, номын сан, чөлөөт цагаа өнгөрүүлэх кофе шоп, гаднаа стандартын шаардлага хангасан хүүхдийн тоглоомын талбайтай байхаар төлөвлөгдсөн билээ.
“ХҮҮХЭД ХАМГААЛАЛ, ХӨГЖЛИЙН ОРДОН” цогцолборын барилгын ажил ийнхүү эхлээд байгаа бөгөөд 2023 онд ашиглалтад оруулахаар төлөвлөж байна. Гишүүний хувьд өнгөрсөн жил улсын хэмжээнд зөвхөн манай аймагт хүүхдийн хөгжлийн ордонгүй хүүхэд хамгаалал, хүүхдийн хөгжлийн асуудалд онцгойлон анхаарах шаардлагатай талаар мэдээлж 2021-2022 оны улсын төсөвт аймагт баригдах Хүүхэд хамгаалал, хөгжлийн ордныг суулгуулсан билээ.
ШИНЭ МЭДЭЭ
Төсөвт тавьсан хоригийг хэлэлцлээ
2024.11.22
МОНГОЛ УЛСЫН 2025 ОНЫ ТӨСӨВ БАТЛАГДЛАА
2024.11.09
Баян-Өлгий аймгийн Цэнгэл суманд ажиллав
2024.10.08
Баян-Өлгий аймгийн Улаанхус суманд ажиллав
2024.10.07
Үндэсний цөөнхийн ТОД төлөөлөл
2024.09.03